О.Мөнхжин: Их ч ядарлаа, их ч гvтгvvллээ. Шөнө ч унтахгүй хэцүү…..

IHC Койныг үүсгэн байгуулагчид болох О.Мөнхжин нарыг шалгаж байгаа. Тэрбээр шинэ он гарах үед ийнхүү хэлж байжээ.“2022 он, энэ бар жил ер нь маш хүнд хэцүү жил байлаа. Их ч ядарлаа. Их ч гүтгүүлж, доромжлуулж, дайруулж, бие махбод сэтгэл санаагаараа уналтад орсон, санхүүгээрээ ч их хохирсон, өвчин салахгүй, шөнө ч унтахгүй их л хүнд жил боллоо. Өнөөдөр өнгөрсөн жилийн бүх муу муухайгаа сэгсэрч хаяаад маргаашийн шинэ оныг шинэ аура, шинэ сэтгэл зүй, шинэ энергитэй эхэлнэ ээ. Уналттай он жилүүд байх. Үргэлж унадаг юм гэж бас үгүй.
Thank you for reading this post, don't forget to subscribe!
Уналт өсөлтийн үеүүдийг давахгүйгээр амжилт ч гэж бас үгүй. 2021 он сүпер байсаан. 2022 он хатуу байлаа. 2023 он…Та бүхэн оноо сайхан гаргаарай.” гэж байв. Мөн тэр ” Ердөөсөө л шийдлээ. Юу гэж бодно уу бод… Анх IHC гарсан цагаас л гадагшаа ажлаар явахаар “ЗУГТЛАА” гэдгээс хойш…Гадагшаа ажил хийх гэж байгаа юм бол гадааддаа л байх хэрэгтэй юм байна. Гадааддаа л оффислох хэрэгтэй юм байна. Зүүн өмнөд Ази руу ажил хийх бол Сингапурт юм уу, Тайландад байрлах нь зөв юм байна.Адгийн наад зах нь гэхэд л кофены газарт, нэг хоолны газарт нэг санхүүгийн чиглэл, нэг крипто чиглэлийн мундагуудтай танилцаж, холбоо сүлбээ тогтоож байгаа юм чинь.
Яасан ч энгийн юм. Тэдэнд ямар ч ЭГО алга. Хамтрахыг, нэг нь ялах бус, дээр нь гарах бус, харилцан ашигтай WIN-WIN байхыг л эрхэмлэх юм. Монголд хийдэг бүтэн сарын ажлын бүтээмжийг гадагшаа гармагцаа 3-7 хоногт л хийж байна. Монголд яадаг юм мэдэхгүй ээ… Маш бүтээмж муутай л байгаад байдаг. Монголоос гармагц ядаж алкогол ч амсахгүй юм. Гадагшаа дотогшоо их явдаг хүмүүс ойлгоно. Монголдоо л ажил хийх юм бол Монголдоо л байхаас өөр яахав. Харин манай IHC анхнаасаа л гадагшаа зорилготой байсан. Тэр зорилгоо биелүүлж байгаа ч Монголоосоо л ажиллаад байвал нэг тийм битүүмжлэгдсэн, удаашрилтай байна.Дээр нь тамын тогоондоо хүссэн хүсээгүй орчихоод, тархи толгой ч муу муухайд нь самуурчих юм.
Гармагц л аливааг харах өнцөг өөрчлөгдөж, тархи толгой ч арай өөр ажиллах юм.Монголоо муулсан юм биш, Монголдоо дургүй ч юм биш… Үнэн байдал ийм л байна. X-META биржийн Сингапур дах салбар айсуй…” гэж байсан нь саяхан. О.Мөнхжин Монгол Улсын иргэншлээсээ татгалзаагүй байхдаа АНУ-ын иргэн болсон нь хорих шалтгаан болжээ. Тодруулбал, О.Мөнхжин Монгол Улсын иргэншлээс татгалзаагүй байхдаа. АНУ-ын иргэн болж, тус улсын паспортыг эзэмшин ямар нэг аргаар эх орноосоо явж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Өөрөөр хэлбэл, АНУ-д гурван сая ам.долларын хөрөнгө оруулснаар иргэн нь болдог журмын дагуу далайн чанадын орны иргэний паспорт эзэмшсэн гэнэ.
Хэрэв О.Мөнхжин хилээр гарч АНУ-д очсон тохиолдолд тус улс нэгэнт иргэншилтэй болсон хүнийг Монголд буцаан өгөхгүй нь ойлгомжтой. Ингэснээр койнд мөнгөө оруулсан хүмүүс буцаан авч чадахгүй, хохирол төлбөр барагдахгүй байх магадлал өндөр юм. О.Мөнхжингөөр тогтохгүй “Ихбит” ХХК-ийн удирдах албан тушаалтан Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар саналаа прокурорын байгууллагаас тус шүүхэд хүргүүлсэн ч энэ хоёр я ллаг дагч шүүгчээс татгалзсанаар хурлыг хойшлуулсан байна.