зөвлөгөө

Ш.Чимэдцэеэ: Хонь тойглосоор байгаад хоолой маань задарсан. 15 жилийн СТА цол авсан. Тэгэхэд урлагийн хамгийн дээд, том цолыг авчихсан юм шиг л баярлаж байлаа..

Социолизмын үед Монгол Улсынхаа валютыг бүрдүүлж явсан хүний нэг шүү дээ. Намайг 3-р хэлтсээс дагаж явна. Тэгээд англид эсвэл францад очоод тоглолт хийнэ. Тоглолтын орлогоос ганц үнэртэй усны ч мөнгө үлдээхгүй шүү дээ /Тэрээр дэлхийн 40 гаруй орноор аялан тоглосон байдаг. Соц үед тоглолтын орлогоос хувь хүртээхгүй байгаа нь хөдөлмөрийн мөлжлөг юм даа, тийм ээ/

Thank you for reading this post, don't forget to subscribe!

– Хоолой гэдэг газар би төрсөн. Яг нарийвчлаад харвал хүний хоолойтой адилхан хэлбэртэй санагддаг. Ээж ааваас өвлөсөн юм ч бий, газрын хүч ч бий гэж боддог доо.

Хонь тойглосоор байгаад хоолой маань задарсан. Соёлын ордонд дуулж эхэлснээс хойш 15 жилийн дараа БНМАУ-ын СТА цол авсан. Тэгэхэд урлагийн хамгийн дээд, том цолыг авчихсан юм шиг л баярлаж байлаа. Хожим Москва яваад ирэхэд баахан хүн тосч байна. Тэгэхэд л гавьяат жүжигчин цол олгосныг мэдсэн. Сүүлд Ардын жүжигчин болоход ээж маань байгаагүй, маш их ганцаардаж байсан.

– Ээжгүй орчлонг ойлгоход бэрх юм байна лээ. Хорвоо мөн ч юм уу, биш ч юмуу, би өөрөө өт хорхой ч юм шиг ГЭГЭЭН ҮДЭШ нэвтрүүлгийг үндэсний тв-ээр давтан цацаж байна. Гол баатар нь Ардын жүжигчин Ш.ЧИМЭДЦЭЕЭ. Өөрийнх нь ярианаас цөөн үг эш татав. Оролцож буй зочид ч олон сайхан дурсамж өгүүлж байна. Онцолж заримыг хуваалцваас: Хүү ДАШКА: Ээж маань маш шаргуу ажиллаж амьдардаг байлаа.

Гадаа гарч эр, гэрт орж эм болж, хашааны модонд хадаас хадаж ч байх шиг. Би ч жаахан байсан, сүүлдээ гэрээ цэвэрлээд ч болов ээждээ туслах сан гэж бодох болсон… Ээж маань ажлаасаа оройтож ирэнгүүтээ л уурын зуух явж нүүрс авчирж, гэрээ халаагаад, ямааны сүү халааж надад өгдөг байсан гэсэн. Миний төлөө ч тэр, улс нийгмийнхээ төлөө ч тэр ээж маань маш шаргуу ажиллаж, амьдарч ирсэн.

Яруу найрагч Б.ИЧИНХОРЛОО: Эмэгтэй хүн бүр амьдралын буулганд орж, дүрмэнд автаж, уран бүтээлийнхээ алтан цагийг зольж байдаг бол Чимэдцэеэ маань тэр бүхнийг даван туулж, өөрийнхөө дүрмэнд оруулах гэж сөрж, тэмцэж, босч явдаг. Тэр чанараараа ямар ч бүсгүйг дүйцүүлэх аргагүй. “Жаахан шарга” театрын жүжигчин Д.БОЛОРТУЯА: Чимээ эгч маш содон хувцасладаг байлаа. Ялангуяа дугуй улаан малгай, улаан шуба, улаан гуталтай явахыг нь би харах дуртай байсан.

Хүүхдүүд бид хичээл тараад Чимээ эгчийг харах гэж Соёлын ордонд очдог байсан, тийм л сайхан эмэгтэй. “Жаахан шарга” театрын ерөнхий найруулагч З.ДАЛАЙ: Чимээ эгчийн дуулсан дуу бүхэн их гэгэлгэн. Хүнд ухаарал өгье гэж дуулсан. Хүний төлөө дуулаад байсан мөртлөө тэр нь өөр дээр нь туссан юм биш байгаа гэж би дотроо харамсдаг… Хүн болгон энэ хүнийг шүтэж амьдардаг байлаа. Хүн бүр түүнд дурладаг байлаа. Горыг нь энэ хүн л амсаад байгаа юм шиг …

МУСГЗ Г.МЭНД-ООЁО: Чимэдцэеэг дуулахаар чихний хэнгэргэн дээр ямар нэг юм ирж цохиод авч байгаа юм шиг хүчтэй мэдрэмж төрж, цаашаа сонсъё гэхээр ямар нэг юм руу ороод явчихдаг. Зүрх сэтгэл рүү нэвчээд орчихож байгаа нь тэр л дээ… Ийм л эгнэшгүй авьяастан, хөдөлмөрч хичээнгүй, сурч мэдэж, судалж уудлахын дундаршгүй тэмүүлэлтэй, их ухааны хүмүүн бидний дунд эгэл даруухан амьдарч яваа. Дэргэдийн бурхадаа дээдэлж явах сан даа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!