Аав минь “Энэ эмэгтэй миний хүүд хань болохгүй” гэж байнга хэлдэг байхад нь зөрсөөр байгаад суутал аавыг минь…

Би аавтайгаа хоёулхнаа өссөн. Аав минь намайг юмаар дутаахгүй гэсэндээ бүх л хар ажил хийж өдий зэрэгт хүргэсэн ачтан. Өөртөө хамгийн сүүлд хэзээ шинэ хувцас авсныг би лав санадаггүй. Ганц хар куртик сүүлийн арван жил өмссөн.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэгээд л миний гологдож хаягдсан хувцас хунарыг л баярлаад л өмсөн. Энэ чинь бараг л шинээрээ байна аавд нь бол гангадахаар л гоё хувцаснууд байна гээд өмсөн. Тухайн үед хуучин хувцаснуудаа их юм өгсөнд тооцож явсан тэнэг хүүгээ өршөөгөөрэй.
Миний өмсдөг бүх сайхан хувцаснууд таны минь нойргүй бас хоолгүй хоносны хөлс гэдгийг хожим хүү нь аав болоод ойлгосон. Анх эхнэрээ дагуулаад очиход их л дургүй байсан сан.
Энэ хүүхэн чамд хань болохгүй хүү минь эртхэн айлын охин хүүхэд гомдоохоосоо өмнө хоёр тийш бол гэж хэлэхэд н ааваасаа зөрсөөр байгаад хайртай дуртай гээд суусан сан.Тусдаа гарах боломжгүй учир эхнэрээ гэртээ авчирсан.
Гэтэл аавд минь их л дургүй. Аав чинь тэглээ ингэлээ өглөөд унтуулсангүй аяга шанага тачигнууллаа гээд л бөөн хэрүүл болдог болсон.
Өглөө эртлэн босож намайг ажилдаа явахаас өмнө муу хүү минь ядарчихан гэсээр минь өдрийн хоолыг минь бэлдэж өгдөг аавдаа уурлаж битгий өглөөд босоод юм тачигнуулж бай гэж зандарч байсан мунхаг хүүгээ өршөөгөөрэй.
Үг дуугүй за гэж хэлээд аав ээждээ загнуулсан хүүхэд шиг доош харна зогсоход нь хэнэг ч үгүй орхиод гарч билээ. Тэр өдрөөс хойш өглөө эрт босоод сурчихсан аав минь гадаа гарчихсан суудаг болчихсон байсан.
Эхнэр гэж хүн үд хүртэл унтаж үхрийн дуунаар босож ирээд гараад л яваад өгнө. Ажил төрөл ч хийхгүй мөртлөө өдөржин хаагуур юу хийдгийн бүү мэд. Сууснаас хойш хоол цай хийж өгөх нь ховор.
Хөөрхий муу эцэг минь л хүү минь гэсээр халуун хоол цайтай угтдаг байж билээ. Тэнэг хүү нь таныгаа намайг яаж өсгөснийг мартаж явдалтай хүүхэнд толгойгоо мэдүүлж мөн ч их гомдоосондоо. 2011 онд аав минь бурхны оронд очсон.
Тэр өдрөөс хойш таныгаа үгүйлээгүй өдөр гэж үгүй. Аавынхаа хийж өгдөг гарын хоолыг дахиад нэг идэх сэн. Таныхаа халуун дулаан үгсийг дахиад нэг сонсох сон. Аавыг өнгөрснөөс хойш би тэр хүүхний мөн чанарыг улам их таньсан.
Надад хань болохгүй гэдгийг даанч хожим ухаарсандаа. Удалгүй ажлын газрын сайхан бүсгүйтэй танилцаж гурван сайхан хүүхдийн аав ээж болсон. Хань гэдэг үгийн утгыг төгс биелүүлж яваа эмэгтэй.
Мунхаг намайг зөв замд минь залж яваа хатан ухаант бүсгүй. Магадгүй аав таны минь илгээсэн бэлэг байх. Сайн хань эр хүний чимэг байдаг юм шүү гэдэг таныхаа үгийг мартаагүй яваа хүү нь…