Алт мөнгө элбэг, ард иргэдэд жаргалтай усан туулай жил гарах гэж байна. ТА ШИНИЙН 1-НЫ ӨДӨР ТА ЗААВАЛ..

Монгол орны өмнө зүгийн хил хязгаар орчмоор гандуу боловч үр тариа арвин, өвөлдөө цас багатай, өнтэй сайхан жил болно. Хаврын урь орох өдөр тэнгэр цэлмэг бол түмэн бодис дэлгэрнэ. Тэнгэр бүрхэг байвал үер усны аюул болно. Тэнгэрт хуримтлагдах үүл зүүн зүгт ихээр бөөгнөрч байвал өнтэй сайхан жил болно. Энэ өдөр зүүн зүгээс салхи ихтэй бол будаа тариа боловсроход муу нөлөөтэй, харин баруун зүгээс салхи ихтэй бол хур тунадас арвин байх магадлалтай гэж Монголчууд үздэг.
Зурхайн зарим ном сударт ард олон амгалан жаргалтай хэмээн айлдсан буй.Хаврын урь орох өдрөөр жилийн “Шороон үхэр” хэмээх дүрслэлийг тодорхойлвол, шар хулгана өдөр тохиож байгаа учраас үхэр хариулаач нь шар дээлтэй, шар малгайтай, дөрвөн ногоон мэнгэтэй өдөр таарч байгаа учраас үхрийн биеийн ихэнх хэсэг нь ногоон өнгөтэй, гал суудалтай учраас үхрийн дөрвөн туурай, омруу нь улаан өнгөтэй дүрслэгдсэн. Үхэр хариулаач нь үхрийнхээ хойно алхан явж байгаа нь энэ жилийн хаврын урь орох өдөр нь цагаан сарын хойно буюу шинийн 4-ний өдөр таарч байгаатай холбогдуулан дүрслэгдсэн болой.
Гэвч аливаа нэгэн онц эрхийг эдэлж үл болмой…) хэмээн заасан байдаг. “Арван буяний номын цагаан түүх” хэмээх номонд заасан төр, шашин хоёрыг тэгш хослон явуулах үзэл санаа бол төрийн албыг олон түмний итгэлээр дамжуулан зүй зохистой хэрэгжүүлэх, төр ба шашины харилцааг үндэснийхээ иргэншилийн онцлогт нийцүүлэн үр нөлөөтэй зохион байгуулах талаар хүн төрөлхтөний төр, иргэншилийн сан хөмрөгт Монголчуудын оруулсан гайхамшигт хувь нэмэр мөн.