зөвлөгөө

С.Одонтуяа: Хоёр эхнэртэй болох санал эрчүүдээс их ирж байгаа.. Харин хоёр

Гэр бүлийн тухай хуулийн 4.2.2.Монгол Улсад эрэгтэй хүн хууль ёсны нэг эхнэр эмэгтэй хүн хууль ёсны нэг нөхөртэй байна гэж заасан.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Сүүлийн жилүүдэд дээрх зүйл заалтыг өөрчлөх тухай асуудал байсхийгээд яригдах болсон. Тэр ч бүү хэл эрчүүд энэ талаар санал оруулах болсон гэнэ. Энэ тухайд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Гэр бүлийн тухай хуульд яг үнэндээ хоёр эхнэртэй болох санал эрчүүдээс их ирж байгаа гээд бод доо хэмээн жиргэсэн байна. Ямартай ч хоёр эхнэртэй болохыг хуульчлах хүсэлтэй эрчүүд ийн С.Одонтуяа гишүүнд хандаж саналаа өгч байгаа гэнэ шүү.

Хэрэв хуулийн байгууллага тухайн саналыг хэн гаргаж байгаа талаар тухайн хүнийг танилцуулдаг болох юм бол иймэрхүү чанаргүй хууль батлагдахгүй, бүүр амнаас нь гарахгүй биз. Тухайн хуулийг хүний нэрээр нь нэрлэж баталдаг болбол чанартай хууль тогтоол гарах болно, Үүний үр дүнд асар их өөрчлөлт гарах болно.

Монгол улс гурван сая хүн амтай бөгөөд хэрэв хоёр эхнэртэй хууль батлагдвал цус ойртолт маш их болж ямар нэг хромосом болон генийн гажигтай хүүхэд төрөх эрсдэл нэмэгдэх болно.

УИХ-аар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр болсны дараагаас “Хоёр эхнэртэй байхыг хуулиар зөвшөөрөх гэнэ” гэдэг яриа сошиал ертөнцийн хэлэлцүүлгийн сэдвийг нэгээр нэмсэн юм.

Хайр сэтгэлээс өөр өмч хөрөнгө, үнэт зүйл үгүй ардууд “пөөх, паах, нэг эхнэрээ яая гэж байж…” хэмээн дуу алдаж, хадмын хэрүүлээс хэтрэх асуудалгүй мань мэт нь “хоёр дахь хадмаа хаана, хэрхэн тусгаарлана аа…” гэхчлэн хэсэгтээ л хадуурах шинжтэй.

Хэдийгээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудастаа “Гэр бүлийн тухай хуульд яг үнэндээ хоёр эхнэртэй болох санал эрчүүдээс их ирж байгаа гээд бод доо” хэмээн жиргэсэн нь үнэн ч хуулийн төсөлд ийм заалт тусгагдаагүй нь бас л үнэн юм.

Хэрэв хуулиар хоёр дахь, гурав дахь эхнэрийг зөвшөөрлөө гэхэд энэ нь “хайр сэтгэлээс өөр өмчгүй, хадмын хэрүүл”-ээс цааш проблемгүй бидэндээ бол падлий ч үгүй харилцаа л даа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!