30 Хоногт 50 Насаар Хөгширсөн Эмэгтэй. Учир Юу Байв.

Энэ эмэгтэй хорь гарч яваа нэгэн боловч маш ховор төрлийн нэгэн харшлаас болж ийм богино хугацаанд огцом хөгширсөн байна. Тvvнийг Нгуен Тхи Фуонг (Nguyen Thi Phuong) гэдэг бөгөөд хэдхэн долоо хоногийн дотор танигдахын аргагvй болтлоо өөрчлөгдөж, одоо 70 настай эмээгээс ялгагдах зvйлгvй гадаад төрхтэй болжээ. Тvvний ярьснаар бол Вьетнам-д далайн гаралтай бvтээгдэхvvнvvд төрөл төрлөөрөө элбэг байдаг хэдий ч хvvхэд байхаасаа олон төрлийн загас, нальхан хорхой болон далайн мөөгнөөс хvчтэй харшилдаг байсан гэнэ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Нгуен Тхи Фуонг нь нөхрийнхөө урилгаар хурим хийснийхээ ойн баярыг хоёулхнаа тэмдэглэхээр нэгэн зоогийн газарт очихдоо хэд хэдэн төрлийн далайн гаралтай бvтээгдэхvvнээр хийсэн хоол идсэн байна. Тэр оройноос нь эхлээд тvvний бvх бие нь а.йм.шигтай загатнаж, шөнө хvртэл унтуулахгvй зовоожээ. Залуу хост эмч дээр очих мөнгө байхгvй байсны улмаас Нгуен Тхи Фуонг нь гэрийнхээ хажуугийн уламжлалт эм зардаг газруудаас тан худалдан авч уухын сацуу настангуудаас зөвлөгөө аван өөрөө өөрийгөө гэр аргаар хэд хоног эмчилжээ. Дээрхи эмчилгээний ачаар тvvний загатнах зовиур нь арилсан боловч бие нь тааруухан байсан тул эхнэр нөхөр хоёр сая нэг юм эмнэлэгт ханджээ.
Гэвч дараагийн хэдэн долоо хоногт нь эмэгтэйн арьсанд мэдэгдэхvйц өөрчлөлт гарч, эрчимтэй хөгширч эхэлсэн байна. Хэдийгээр тэр vедээ бvсгvй 25 настай байсан ч гэсэн өдөр өдрөөр эмг.эн болон хувирч байлаа. Харин аз болж тvvний шvд, vс, санах ой нь залуу эмэгтэйнх шиг хэвээр vлдсэн бөгөөд сарын тэмдэг нь ирсэн хэвээр байгаа аж.
Эмч нар одоо хvртэл тvvнд онош тавьж чадаагvй байгаа юм. Зарим нэг нь тvvнийг кортикостероидын найрлагатай эмийг удаан хугацаагаар хэрэглэсний улмаас ийм өөрчлөлттэй болсон гэж vзэж байгаа бол зарим нь шинжлэх ухаанд огт танигдаагvй цоо шинэ төрлийн ө.вч.ний анхны тохиолдлуудын нэг байж болох талаар шуугиж байна. Ямартай ч хөөрхий эмэгтэй эргээд хэвийн гадаад төрхөө эргvvлэн авч, эрvvлжих итгэл найдвараа аль хэдийнэ алдаж, нөхөртэйгөө хамт Вьетнамын өөр мужруу нvvсэн байна.