зөвлөгөө

Мөнх тэнгэрийн ёсонд бэрээ хайрлах нь тэнгэрийн ёсонд тооцогддог учиртай. Тиймээс

Мөнх тэнгэрийн ёсонд бэрээ хайрлах нь тэнгэрийн ёсонд тооцогддог учиртай юм байна.
Яагаад? Ямар ч айлын гал голомтын үргэлжлэлийг хүү нь биш бэр нь үргэлжлүүлдгийг бид мэднэ. Бас эцэг хүн үр хүүхэддээ залгаж өгсөн гал голомтыг бэр нь асаадгийг бодох ёстой. Тийм учраас бидний өвөг дээдэс нэгэн цагт бэрээ үр хүүхдээсээ илүү хайрлах учиртай гэдгийг үр хойчдоо зөвлөдөг байж. Жишээ нь бэрийг гурван хүү төрүүлсэн бол тухайн бэр тэр удмын асуудалд шийдэх хэрэгт оролцохыг зөвшөөрч дархан бэр гэж нэрлээд удамдаа дархалдаг байжээ. Бэрээ муулсан эцэг эх үргэлжлэх үр удмынхаа үндсийг нь муулж байгаад тооцогддог болохоор бэрээ муулсан айл өөдөлдөггүй гэж үздэг юм байна. Таны хүүг амьдралын хатууд сөхрөх үед нь ганцхан бэр чинь тулж босгодогийг битгий мартаарай. Мөнх тэнгэр өршөө.

Thank you for reading this post, don't forget to subscribe!


Бэр болж аавын чинь босгоор алхсан
Бүсгүй түүнийгээ бүү уйлуулаарай
Биендээ хүндэдсэн ачаа юуг нь хүндрүүлж
Битүүхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бүү зовоогоорй
Бишгүй л нэг зовлон амьдралд зөндөө бий ч
Бичигдээгүй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий
Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгүй л юм бол
Би чиний хань гээд яах юм бэ
Хань болж гэрийн чинь тооныг түшилцсэн
Хайртай түүнийгээ бүү уйлуулаарай
Халамж дулаан эр хүний түшигээ

Харамгүйгээр ганцхан түүндээ л зориулаарай
Буурал дэлхий алдаа оноогоор дүүрэн ч
Бурхан биш хань чинь л амьдралын түшиг
Бууж, мордохын зуур нас нэмдэг хорвоод
Буруутгаж нэгнийгээ гомдоогоод яах юм бэ
Ээж болж үрийн чинь зулайг илбэсэн
Энхрийхэн түүнийгээ бүү уйлуулаарай
Эмзэг нандин сэтгэлд нь хүйтэн үгс унагааж
Эвлэг намуун хайрыг нь сэвтээж бүү гомдоогоорой.
Эвдэрсэнийг нөхөж, хатууг зөөллөх сэтгэл
Энх тунх жаргал чинь зөвхөн чиний л хань
Энэрэл хайрын хязгааргүй ундарга
Эх хүн гэдгийг нь зүрхэндээ санаж амьдраарай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!