Маш амжилттай яваа нэгэн эмэгтэйгээс би нууцыг нь асууж зүрхэлсэн юм. Тэрбээр…

Маш амжилттай яваа нэгэн эмэгтэйгээс би нууцыг нь асууж зүрхэлсэн юм. Тэр намайг хэсэг ширтсэнээ “Жижиг цэргүүдийн жижиг тэмцлийг би орхисон юмаа. Би гэрийнхэнтэйгээ сөргөлцөхөө больсон. Хамаатнуудтайгаа хагаралдахаа байсан. Анхаарал хайрын төлөө дайтахаа орхисон. Хүний эрх, эмэгтэй хүний эрх, хэрэглэгчийн эрх..ерөөсөө элдэв эрхийн төлөө байлдахаа байсан. Шударга ёс, үнэн мөний төлөө толхилцохоо больсон. Би зөвхөн зорилго, мөрөөдөл, итгэл үнэмшил, хувь заяаныхаа төлөө л зүтгэдэг болсон. Тэмцэх биш. Ер нь хэнтэй ч, юутай ч тэмцэх хэрэггүй юм билээ. Би өөрийнхөө төлөө л байна. Хийж чадах юмаа л хийнэ.
Энэ бол тэмцэл биш. Энэ бол амьдрал. Амьдрал бол тэмцэл биш. Чиний амьдрал чиний дайсан биш. Амьдрал бол агуу боломж юм шүү дээ” гэсэн юм..