зөвлөгөө

Ө̼н̼ө̼р̼ө̼ө̼г̼и̼й̼н̼ ̼н̼ө̼х̼ө̼р̼:̼ ̼Х̼я̼м̼р̼а̼х̼а̼а̼р̼а̼а̼ ̼б̼и̼ ̼v̼x̼н̼э̼,̼ ̼у̼г̼а̼а̼с̼а̼а̼ ̼х̼a̼в̼д̼а̼р̼т̼а̼й̼ ̼г̼э̼ж̼ ̼о̼р̼и̼л̼д̼о̼г̼ ̼б̼а̼й̼с̼а̼н̼.̼ ̼Т̼э̼г̼э̼х̼д̼э̼э̼

Зарим сайтын захирал Өнөрөөгийн нөхөр ийн бичжээ:

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Хөөрхийдөө муу ханийг минь хоёр өдөр сошиалаар тaсдаж идэж байгаа бололтой. 20 жил ханилж, хоёр сайхан хүү өсгөж, монголын нэг залуу л гэр бүлийн нэгэн адилаар алдаж, оноод явж л байна. Миний ханьд алдаа ч байдаг, оноо ч байдаг. Харин алдаа нь гэнэн, түргэн, юм боддоггүй, цайлган, муу санадаггүй, сонин дэврүүн хүн. Тэгээд л олны хараанд байгаагаа мартчихаад л элдэв асуудалд орчихоод орондоо уйлаад л

хоол ч идэхгүй хэвтчихнэ. Тэгснээ хоёр хоногийн дараа юу ч болоогүй юм шиг л ажилдаа явлаа гээд л гараад явна. Хажуугаас нь хараад өрөвддөг дөө. Бид 2 элгэнд хатуурлын зэрэг явагдаж байгаа, элэг дээр хaвдар байгаа, вирус идэвхитэй байгааг сонсоод хэвлийдээ 5-н сар болж байсан хүүхдээ авхуулж байсан. Залуу бас тэнэг байжээ.

5 хан сар болоод төрөх гэж байхад нь. Манай хүн чинь сонин хүний үгээр, бас дээр хэнэггүй шд. Яадынмбээ гаргана гээд байхад би ятгаж байгаад бие нь дордчуул гэж айгаад авхуулна гээд авхуулж байсан юм аа. Тэгээд л манайх гэдэг айл хавдрын мэдээтэй, манай хүн жаахан хямрахаараа vхнэ, угаасаа би хaвдартай гэж уйлаад л иймэрхүү л өдөр хоног өнгөрч байлаа.

Гэтэл өчигдөр эмнэлэгт шинжилгээ өглөө гээд л жигтэйхэн нүд нь гялалзчихсан баяртай мэдээ дуулгалаа. Нөгөө элгэн дээр үүссэн юм чинь алга гэж байна, ахин ахин асуулаа байхгүй гэж байна гээд л хашгираад л видео колл хийгээд ярьсан. Би ч нуруу хөнгөрөх шиг сайхан боллоо. Тэгээд л би хэлэндээ сайжирч байгаа таксины жолооч цэцэг өглөө гээд л таксинд явахдаа бас л яриад хөл нь газар хүрэхгүй хөөрүү л хүн явсан.

Тэгээд яахавдээ миний хань бусдын төлөө л гэж явдагдөө. Бусад хүмүүс бас сэрэмжлэг гээд л пост хийсэн бололтой юм. Бас л их сошиалчин хүн шүү дээ, ганцаараа сошиалаар өөр ханьгүй хэцүү л байгаа байх. За тэгээд хүүтэйгээ эхнэрийгээ нотлох баримтыг хайлаа. Хүү маань ийм дэвтэр олоод ээжрүүгээ зураг явуулжээ. Энэ бол яах аргагүй л энэ дэвтэрээс үдээтэй гарч ирсэн. Би бодохдоо эхо хийсэн эмчийн л нэр юм болов уу гэж бодож байнаа. Бүүр болохгүй бол маргааш эх нялхас орж эхог нь олж авийдаа.

Яваагүй эмнэлэг гэж байхгүй ээ, бүгд л байгаа. Харин энд тэндээс цуглуулах л ажилтай болж байх шиг байна, цуглуулна даа. Анх удаа хөөрхий хүний газарт байгаа эхнэрээ өрөвдөөд пост хийлээ, хажууд байхад нь бол учиртай байдаг юм аа. За тэгээд хүмүүс юу гэх нь хамаагүй ээ ханиа, чи минь эрүүл байвал болоо. бид гурвын гүнж минь зөндөө их санаж байна гэжээ.

Өнөрөө: Өөн нэг мэдсэн улайрчихсан, уйлчихсан, гэрийнхэндээ уурлаад л, тэнд ч үзээдэх, энд ч үзээдэх гээд л хүүхдүүдээ загначихсан, тийм ч эхо байх ёстой гээд хайлгачихсан, нотлох гээд толгойгоо хaгартал стрессдлээ. Онош дээрээ эргэж харах ёстойг анхаарцгаасан бол болоо. Итгэх нь итгээд, итгэхгүй нь итгэхгүй биз. Монголд очоод учрыг нь ольё. Бүгдийг нь yстгачихлаа, бурхан минь энэ олон хүний шүлсийг дийлэх ч үгүй юм байна. Надад итгэж дэмжиж байгаа та нартаа талархлаа гэжээ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!