зөвлөгөө

Т̼Э̼Т̼Г̼Э̼В̼Р̼И̼Й̼Н̼ ̼Д̼О̼О̼Д̼ ̼Х̼Э̼М̼Ж̼Э̼Э̼Г̼ ̼“̼С̼А̼Я̼ ̼Т̼Ө̼Г̼Р̼Ө̼Г̼”̼ ̼Б̼О̼Л̼Г̼О̼Х̼Ы̼Г̼ ̼Д̼Э̼М̼Ж̼И̼Ж̼ ̼Б̼А̼Й̼Г̼А̼А̼ ̼Н̼Ь̼ ̼Д̼А̼Р̼Ж̼ ̼О̼Р̼О̼О̼Д̼ ̼Ш̼Э̼Й̼Р̼ ̼

С.Бямбацогт: Төрийн үйлчилгээний албан хаагчдын урамшуулал алга болчихлоо Ч.Хүрэлбаатар: Үндсэн цалинг л олгочихоод нэмэгдлүүд өгөхгүй байна “Тэтгэврийн доод хэмжээ ₮500.000 болсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮680.000 болж нэмэгдэнэ. Төрийн үйлчилгээний албаныхан хамгийн бага цалин авдаг. Гэтэл нэмэлт урамшуулал нь алга болчихлоо” гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэв. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар тайлбар хийлээ. Төрийн үйлчилгээний алба ба Урамшуулал .Бямбацогт: Төрийн үйлчилгээнийхэн хамгийн бага цалинтай, шоовдорлогдсон А.Ариунзаяа: Гүйцэтгэл, үнэлгээ дээр суурилсан санхүүжилт батлагдсан “Төрийн үйлчилгээний албаныхан сард ₮420.000-ын цалинтай. Гэтэл тэтгэврийн доод хэмжээ ₮500.000 болчихлоо.Индексжүүлэхгүй бол болохгүй. Бодлого уялдах ёстой” гэж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт сануулав.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тайлбар хийлээ. Цэвэрлэгч, үйлчлэгч, галч, манаачдын эрх ашиг гэх мэт хэлэлцүүлэг өрнөв цахим орчинд харин ийм постууд байна ҮГҮЙ ДЭМЖИХГҮЙ ! цалингийн доод хэмжээ 2сая байх ёстой. УИХ гишүүн 2.3 сая +4тэрбум дээрээс нь хэдэн 100тэрбумаар нь хулгай хийдэг. Тэгээд зогсохгүй тансаглана. Сүүлдээ дархан хилд халдаж газар нутаг наймаалцаж УРВАСАН. Гэтэл ард түмэн яахаараа 600м төгрөг авах ёстой юм бэ?Хууль бус ИХ,ЗГ-ын гишүүдээс илүү цалин авч баян тансаг амьдрах ёстой. Бид хэмжээлшгүй баян ард түмэн шүү ! Манай ардыг бага доромжлоорой ! Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ news.mn 2022 02 13 Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг. 2019 онд 320 мянга, 2020 онд 420 мянган болгож нэмэгдүүлж байв. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо энэ сарын 10-нд хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тал дээр тооцоолол хийх, санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажиллахаар болжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ юм. Эдгээр хүмүүсийн цалин хөлс тогтоосон хэмжээнээс доош байж болохгүй.Түүнээс дээш хэмжээтэй байх ёстой юм байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр нийгмийн даатгалын сарын доод шимтгэл дагаж нэмэгддэг. Тухайлбал 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөг байх үед нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 43.200 төгрөг байсан бол 2020 онд 56.700 төгрөг болж нэмэгдсэн билээ. Дашрамд дурдахад, сар шинийн өмнө улсын төсөвт тодотгол хийж ахмадын тэтгэврийн хэмжээг нэмсэн билээ. Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ-ны удирдлага, төлөөлөл УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнө хүрсэн түвшнээс дордуулахгүй батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр тус хорооны төлөөлөл нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн хяналт, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт,хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбоотой саналаа уламжлав. Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчин бий болгох, шинэчлэн батлах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог гардан хариуцаж, хөгжүүлэхэд МҮЭХ-ны гүйцэтгэх үүрэг их гэдгийг Ерөнхий сайд тодотголоо. Мөн Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, эргэж буцдаг хууль гаргахгүй байхад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэтгэврийн зөрүүг арилгахтай холбоотой судалгаа хийж, тэтгэвэр, дундаж цалинг үе шаттай нэмэх шаардлагатайг онцлов. МҮЭХ-той хөдөлмөрийн харилцааг жигд, тэгш хүртээмжтэй байх чиглэлээр бодлогын түвшинд хамтарч ажиллахаа хэллээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо эрүүл мэндийнбайгууллагуудын ажилчдын цалин хөлс, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудал, Монголын тээвэр, холбоо, газрын тосны холбоо хэмнэлтийн горимд ажилчдын цалин хөлсийг бууруулахгүй байхад Засгийн газар анхаарахыг хүсэв. Уулзалтад МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаа, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа нар оролцлоо. Ерөнхий сайд ойрын хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн бусад байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.

Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээрхэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан.

Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригданаУИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.2022 оны төсвөө баталчихсан.

Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.

Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!