зөвлөгөө

Ижийтэйгээ 5-Хан Минут Уулзсан Охиныг Бид Мартах Ёсгүй. Хөөрхий, Бяцхан Үр Ээжтэйгээ Уулзах Гээд Хамгаалалтын Хувцас Өмсөөд

Монголд шударга ёс, ёс зүй гэж огт байхгүй болоод их уджээ. Ард иргэддээ хүн ёсоор ханддаг төр засаггүй болоод мөн удсан даа. Бид өнөөдөр бүхнийг өнгө мөнгөөр харж, эрх мэдэлтэй мөнгөтэй л бол бүх зүйл болно. Хэрвээ чи мөнгөгүй энгийн ард бол чиний өмнө бүх зүйл хаалттай.

Ийм л гунигтай нийгэмд бид амьдарч байна. Учир нь, цэргийн ангид цэрэг эрс биенээ хөнөөхөд уучлал гуйдаггүй Батлан хамгаалахын яам, ЗХЖШ-тай.

Мөн бяцхан үрээ тавхан минут л хүйтэн уутны цаанаас үнссэн х.о.р.т хавдартай эх болон ээж ааваа эргэх гэж хөл хориог зөрчин ХӨСҮТ-ийн муухайг голоод гардаг том даргын эхнэр гээд энэ бүхэн манай нийгэмд тэгш байдал алдагдсаны баталгаа мөн.

Хөөрхий, бяцхан үр ээжтэйгээ уулзах гээд хамгаалалтын хувцас өмсөөд амьдралын евчинг мэдэхгүй баярлан гүйсэн энэ зураг ихийг өгүүлнэ. Ганц охин нь аавтайгаа хамт бөөн дapaмт сүрдүүлэг дор ээжтэйгээ 5 минут л уулзсан тухай нөхрийнх нь постыг бид баримтжуулан оруулав Гэтэл шадар сайдын эхнэр ХӨСҮТ-рүү тусгаарлалтанд байгаа аав ээжийгээ сахих гэж ороод, орчин муу гэж голоод өөрөө гарч дүүгээ оруулчихдаг энэ шударга ёс уу. Бид хэдий болтол ийм бусармаг ийм гунигтай нийгмийг тэвчин суух вэ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!