зөвлөгөө

Найман Цаг Тасралтгүй Зад Хэрэлдсэн Хоёр Эмэгтэй Эцэст Нь Ухаан Алдан Унацгаажээ

Chinese Business View-д мэдээлснээр Хятадын Шанси мужийн Анканг хотын нэгэн гудамжинд найман цаг зад хэрэлдсэн хоёр эмэгтэй хоюулаа у.хаан а.лдан унасан гэнэ. Гэрч нарын мэдүүлснээр гудамжны наймаа эрхэлдэг тэд өр ширнээс болж энэ олон цаг юу ч идэж уулгүй тасралтгүй бас завсарлаггүй хэрэлджээ. Мөн бие ч засаагүй аж. Хэрүүл эхлэх үед нэг нь цагдаа дууджээ. Дуудлагаар ирсэн цагдаагийнхан өр зээлний маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөөд явжээ. Гэтэл найман цагийн дараа дахин дуудлага ирсэний дагуу очиход нөгөө хоёр эмэгтэй у.хаан а.лдан унацгаасан байжээ. Тэдний царай нь х.өхөрч а.мнаас нь цагаан хөөс ца.харч байсан гэнэ. Цагдаа түргэн дуудан ухаангүй хэвтэх хэрүүлч хоёрыг хүлээлгэн өгсөн байна. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр тэд дөч эргэм насны эмэгтэйчүүд аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!