зөвлөгөө

Эд Баялаг, Буян Заяаг Дуудагч ГОНГОР БУРХАН Дээр Нь Дараарай Аз Ивээг

Гонгор бурхан буюу монгол хэлнээ Цагаан Итгэлт бурхан нь шашныг хамгаалагч 10 хангал бурханы нэг бөгөөд Махагал бурхан юм. Энэхүү бурхан нь эдийг арвижуулагч бурхан юм аа.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Цагаан өнгөөр догшин ширүүн дүрийг гаргасан боловч царайн нь сайн ажиглавал мишээсэн харагдана. Их гал дунд Бадаслянхуа цэцэгээр хийсэн сэнтий дээр заларч, мөн авралын зургаан мутартай бурхан юм аа.

Баруун дээд мутартаа чандмань эрдэнэ, зүүн дээд мутартаа эрдэнээр дшшрэн гавал, дунд 2 мутартаа ядуу хоосныг арилгагч очир дигүүг.

Гурван ертөнцийг сүр хүчээр дарагч гурван үзүүрт сэрээ доод талын хоёр мутарт дагинасыг дуудах хонх болон нох дэгээг тус бүр барьсан байна.

Өлмий тус бүрээр Ганншя хэмээх заан бурханг гишгэсэн байх бөгөөд Ганэшя бураныг бодсоныхоо дагуу дийлэх хүч чадалтай гэсэн утга учрыг илэрхийлдэг юм байна аа.

Цагаан итгэлт бурхан бумбыг тахиулаад ашиг орлого олж байвал тэр мөнгөөр хурал ном хуруулах өргөл барьц барих суварга бүтээх зэрэг үйлнээ харамгүй зориулах ёстой бөгөөд бумбыг хөдөлгөж сэгсчиж болохгүй.

Цагаан итгэлт бурханы зүрхэн тарни “Ум гүрү гала ахри ниса сэди за” бөгөөд амирлуулан номхотгож эд мөнгө хурааж таны буян заяаг дэлгэрүүлнэ.

Эх сурвалж: skill.mn

Сайхан түүх:

Төгсөлтийн шалгалт өгөх байсан нэгэн сурагч шалгалтандаа шөнөжин бэлдэж хоноод шалгалт болохоос хэдхэн минутын өмнө сэрсэн байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!