зөвлөгөө

Насаараа Эмч Хийсэн 104 Настай Япон Эмчийн Өгсөн Зѳвлѳгѳѳ

1. Жингээ барь – Жин нэмэх нь 10,000 өвчний эхлэл хэмээн Япончууд ярьдаг.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

2. Эмчид бүү итгэ – Эмч, эмчилгээний ихэнх нь ашгийн төлөө бизнес байдаг

3. Шинжлэх ухаан юуг ч эдгээгээгүй – Тухайн үеийн өвдөлтийг намдаадаг ч, өвчний үндэс шалтгааныг эдгээдэггүй.

4. Ямагт урьдчилж төлөвлөж бай – Бэлтгэлтэй байвал уй гашуу үгүй. Япон зүйр үг

5. Өвдөлт бол гайхамшигт зүйл – Өвчин намдаагч бүү ашигла гэсэн үг

6. Урам зоригийг дээдэлж бай – Ямар нэгэн зүйлд хүчээ сорих, шинээр эхлүүлэхэд урам зориг нэн чухал

7. Амьдралын бүх зүйлд үнэн сэтгэлээсээ таларх – Өнөөдөр байгаа бүх зүйл танд байх албагүй. Хайртай хүн, эд зүйлс, ажил алба. Тиймээс байгаа зүйлдээ таларх

8. Цахилгаан шат битгий ашигла – Биеийн доод хэсгээ хөгжүүлэх нь урт эрүүл амьдрах нууц

9. Санаагаа зовоохоо боль – Болох юм болдогоороо л болно

10. Мэддэгээ хуваалц – Мэдлэг бол далай мэт. Далайгаас ус шанагадаж авч бусдад хуваалцсан ч далайн ус дундардаггүй

11. Мөнгөнд галзууртлаа бүү дурла – Мөнгө бол хэрэглүүр. Аз жаргал тэнд байдаггүй

12. Үлгэр жишээ болохуйц зүйлээ ол – Өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлээрээ бусдад үлгэр жишээ болох. Сайхан инээмсэглэл, бичих чадвар г.м

13. Тэтгэвэрт гарахыг бүү бод – Нийгэмдээ идэвхтэй оролц

14. Тархиа үргэлж ачаалалтай байлга – Биеэ хөгжүүлж бялдаржуулдаг шиг, Тархиа ачаалалтай байлгаж бялдаржуул

15. Цадатлаа хэзээ ч бүү хоолло – Гэдэсээ 80% хүртэл л ид.

16. Улаан дарс нэг аягыг өдөр бүр уу – Өвчинөөс урьдчилан сэргийлэх, зүрх судасны өвчлөлийн эрсдэл бууруулдаг

17. Сайн унтаж амарч бай – Хүн амьтан талаасаа 8 цаг, ядаргаагаа тайлахын тулд дор хаяж 6 цаг унтах хэрэгтэй

18. Чин сэтгэлээсээ инээж яв – Стрессийг ялах хамгийн зөв арга

19. Хүнийг уучилж сур – Гомдолтой хүн дотроосоо хэмлэгддэг

20. Омега 3 аар баялаг хоол – Сэтгэл, оюунаараа залуу байх нь чухал, нас чухал биш

Related Articles

Back to top button
error: Content is protected !!