зөвлөгөө

Сарын 600,000 төлөөд Та 5 жилийн хугацаанд эдгээр зүйлийг өмчилж болно гэнэ.. ДАРЖ ОРООД УНШ..

эх сурвалж: Monnews.life

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Барилга хот Байгуулалтын сайд Х.Баделан шийдвэр гаргалаа.


Хөгжлийн банкны хурлаар санал гаргасны дагуу өмнөх Засгын газрын төсөл хэрэгжиж дуусчээ. Энэ 4 төсөл нь өмнөх Засгийн газрын үед хөрөнгө оруулалт нь эхэлж хөрөнгө мөнгөний асуудалтай байсан учраас зогсоод байсан бөгөөд 1542 айлын орон сууц, үүнээс Улаанбаатар хотод 972 Говь-алтай Орхон , Хөвсгөл аймагт тус тус байгаа.

Улаанбаатар хотод ашиглалтад орсон орон сууц нь Буянт-Ухаа хороолол бөгөөд 972 алын орон сууц ашиглалтанд орсон ба түрээсийн орон сууцаар олгох шийдвэр гарлаа. Захиргааны иргэдэд ямар журмаар олгогдох нь шийдэгдэнэ. Түрээсийн орон сууцны шаардлага хангахгүй байгаа иргэдэд , гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд олгож болно. Тийм учраас түрээсийн мөнгөн дүн 600,000 төгрөг иргэд түрээслээд сар бүрийн түрээсээр 5 жилийн хугацаанд төлөөд байраа өөрийн болгох боломжтой юм.


Дахин төлөвлөлтөд орсон газруудын барилга хийгээд хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэж ашиглалтад орох юм бол эдгээр төлөвлөлтөд баригдсан орон сууцуудыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгох юм.

Ипотекийн зээлийн урьдчилгааны 20%-ийг хувь хүний хуримтлал, 10%-ийг Зээлийн батлан даалтын сангаас гаргах эрх зүйн орчин бий болсон.

Орон сууц ба санхүүжилт хэлэлцүүлгийн үеэр Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөртэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тэргүүлэх байр суурь хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа тул бодлогын оролцоо шаардлагатай байна. 2021-2023 онуудад улсын хэмжээнд нийт 40,274 орчим айлын орон сууц шинээр ашиглалтад орох судалгааны дүн гарсан.

Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог цаашид зах зээлийн зарчимд нийцсэн, тогтвортой системд шилжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Орон сууц худалдаж авахад тулгамддаг асуудал нь урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй байдал юм билээ. Тэр утгаараа Зээлийн батлан даалтын сан дээр хуулийн өөрчлөлт оруулж, ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Тодруулбал,

Богино хугацаанд 30%-ийн урьдчилгааг 20% хувь хүний хуримтлал, 10% Зээлийн батлан даалтын сангаас гаргах эрх зүйн орчныг бий болгосон. Мөн урт хугацаанд 30%-ийн урьдчилгааг бүрдүүлэх ажлыг хуримтлалын нэгдсэн сантай уях. Өөрөөр хэлбэл, ажилтай орлоготой иргэд төлсөн НДШ-ээ урьдчилгаа төлбөрт зарцуулдаг боломжийг нээх гэж байгаа юм” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!