зөвлөгөө

Ерөөлийн Хаанийг Уншсанаар Сайн Бүхэн Дэлгэрч Сaaр Бүхэн Арилдаг Жамтай

Ерөөлийн Хаанийг Уншсанаар Сайн Бүхэн Дэлгэрч Сaaр Бүхэн Арилдаг Жамтай

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Тэнгэр, лyc, ч.ө.т.г.ө.рийн хэл,
Хүн бус болон хүний хэл,
Алив бүхий амьтны хэлээр
Ариун номыг заасугай, би.

Элбэрэл журам, барамидад хичээж,
Эрдэнэт сэтгэлийг алдалгүй барьж,
Эрхэм сайн чанарыг минь гyтaaгч
Элдэв бypтгaaс ангижрах болтугай.

Нар, сар огторгуйд тордоггүй,                                                                                                                            Лянхуа цэцэг усанд хиртдэггүй шиг                                                                                                              Зoвлoнгийн үүсгэл, ш улмын үйлээс                                                                                                          Амьдралын тойрогт ангид явтугай.

Элдэв хэмжээст ертөнц бүхний
Э.м.г.э.н.э.л зов лонг машид aмирлуулж,
Энх амгаланд амьтдыг хөтлөн,
Эгнэгт тэдэнд тусыг үйлдсүгэй.

Буянт үйлсийг төгс дэгжээж,
Бусдын явдалд зохилдон орж,
Эрхэм сайныг үлгэрлэн үзүүлж,
Ирээдүйн галав бүхнийг туулсугай.

Ялгаагүй над шиг гэгээрлийг эрэгч
Ялгуусан хөвгүүдтэй би нөхөрлөж,
Ямагт бие, хэл, сэтгэлээрээ
Явдал, ерөөлөө нэгтгэх болтугай.

Өмөг түшиг болсон нөхөд,
Үлгэр сайн явдлыг заагчидтай
Үргэлж би учрах бүртээ
Үнэн сэтгэлийг нь бүү цөхрөөг.

Ариун сэтгэлт баатруудаар хүрээлүүлсэн
Авралт бу  рхдыг илхэн үзэхдээ
Айсуй цагийн галав тутамд
Агуу ихээр тэднийг тах исугай.

Б огд мэргэд ийн номыг дээ дэлж,
Бодь явдлаар хотлыг гэгээрүүлж,
Ирээдүйн тоо томшгүй галавт
Эрхэм үйлсийг дэгжээн явсугай.

Эргэх хорвоогийн орчил бүхэнд
Эгнэшгүй буян, суу заль,
Эрдэм ухаан, бясалгал, гэгээрлийн
Эрдэнэсийн баян сан болтугай.

Нэгэн хумхинд хумхийн тоот
Орон бүгдэд сэтгэшгүй бypxaд
Бодьсад нарын дунд заларсныг
Бодь явдлаар яван үзсүгэй.

Үзүүр хязгааргүй зүг бүхэнд
Үсний энтэйд гурван цагийн
Далай бурхад, далай орнуудыг
Далай галбад үзэн зорчсугай.

Үг бүр нь далай мэт
Үлэмжийн чанар төгс аялгуу,
Бусдын сэтгэлд ямарчлан нийцсэн
Бypxaны зарли гийг ямагт сонстугай.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!