Төрсөн гурван үрээ тоохгүй орхиод явдаг.. Бүр хүний хүүхдийн эцэг болохоор явсан чамд аз жаргал хүсье… Чиний..

Хүний хүүхдийн аав болохоор явсан чамд аз жаргал хүсье. Гологдоод үлдсэн гурван үрс чинь чамайг санаад яаж гансарч байгааг чи мэддэг ч болоосой. Надаас залхаад явсан ч гэсэн уйлалдаад үлдэх гурван үрсээ харах ч үгүй явсан чи одоо хүний хүүхдийг үр минь гээд тэврээд үнэсээд бас тоглоод сууж байгааг чинь facebook-с чинь харсан. Тэр эмэгтэйгээ надаас илүү хайрлаж байгааг чинь харсан. Яагаад хамаг залуу насыг минь хог шороонд дарж хаячхаад эргэж харах ч үгүй явж байгаа юм бэ? Энэ захиаг бичиж суухдаа чамд ганц зүйлийг хэлэх гэсэн юм. Чамд болно хүүхдүүддээ зарцуулсан цаг хугацаандаа огтхон ч харамсаж байгаагүй ч одоо бол чам шиг амьтнаас эртхэн салах минь яав даа гэж харамсаж сууна.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Надад хайртай гэсэн захидал болгонд хариу өгөлгүй зөвхөн чиний төлөө амьдарч байсан цаг хугацаа дэндүү өрөвдмөөр юм. Чамайг эргэж ирэхгүйг чинь мэднэ. Магадгүй чи надад хайраа олсон гэж хэлээд гарах тэр үед чинь би чиний юу байсан юм бэ гэж асуумаар байна. Хайртай дуртай чамгүй л бол амьдарч чадахгүй гэж үхнэ хатна гэж сүрдүүлж суусан хүн надад тийм үг яаж хэлж чадаж байна аа. Гурван хүүхдийнхээ төлөө хэнээс дутахгүй сайхан амьдарч чадах болно. Харин би чамд ганцхан зүйлийг хэлье. Үргэлж миний зөв байгаагүй ч суучихсан байгаа хүүхэн чинь чиний хэдхэн халтар төгрөгт болчихсон гэдгийг санаж яваарай. Мөнгө чинь дуусаад ирэхийн цагт тэр хүүхний чинь хайр ч дуусах болно.
Би чамд өгөөд гаргасан тэр хэдхэн төгрөгтэйгөө хамт зүрхээ ч гэсэн өгөөд гаргасан. Одоо надад чамайг хайрлах бас уучлах хүсэл огтхон ч үлдээгүй. Төрсөн үрсээс чинь илүү хүний үр хайрыг чинь татаж байна гэж үү? Би хаягдаад үлдсэн гурван үрдээ аав чинь үхсэн гэж хэлэх болно. Том охин минь юмны учир ойлгохоор болсон. Чиний тэр хүний хүүхдийг эрхлүүлж байхыг харсан тэр нүдэнд нь ямар их гуниг хорсол харагдаж байсныг чи мэдэхгүй. Магадгүй тэрийг харсан мөчөөсөө эхлээд чамайг аль хэдийн зүрхэндээ булшилчихсан байх. Бид дөрөв удахгүй явна. Дахин энэ хөгийн амьдралд эргэж ирэхийг огтхон ч хүсэхгүй байна. Дахиж хэзээ ч чамтай уулзахгүй учир хэдхэн төгрөгөө дуусгаад хөөгдөөд гарах тэр үедээ энэ захиаг минь олж уншаад ямар их харамсахыг чинь мэдэж байгаа ч намайг бас бяцхан үрсээ орхиод явсны чинь хажууд юу ч биш байх болно.