зөвлөгөө

9 сарын 1 боллоо, миний маш том айдастайгаа нүүр тулах цаг ирлээ. Маш их эмзэглэж байна. Учир нь..

9 сарын 1 боллоо, миний маш том айдастайгаа нүүр тулах цаг ирлээ. Маш их эмзэглэж байна.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Охин маань сурагч болоод сайхан байх ч охины маань ангийн хүүхдүүд, ер нь үеийнх нь балчир үрс намайг харж а.йгаад охиныг минь я.лгаварлан гадуур.хаж ш.оолохвий гэдэг АЙ.ДАС байна.
Эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдүүдтэйгээ хүний я.лгаатай байдал, хөгжлийн бэрхшээлийн талаар ярилцсан уу? Хүүхэд тань ангид нь хөдөлгөөний бэр.хшээлтэй, аутизм болон даунтай, бүр сааж.илттай хүүхэд орж ирээд суралцахад шоо.лж гадуур.хахгүй хамт суралцахад, нөхөрлөхөд БЭЛЭН ҮҮ? ТА ӨӨРӨӨ БАС БЭЛЭН ҮҮ?

Магадгүй энийг уншиж байгаа та “за юун сүртэй юм, юу гэж тэгэхэв” гэж шоо.лонгуй бодож суугаа байх. Гэхдээ энэ бол бодит үнэн, байдаг асуудал. Охиныгоо гадаа тоглуулах гээд цуг гарахаар зарим хүүхдүүд нь танай ээж ямар сонин юм гэнэ, зарим нь чи гал.зуу ээжтэй юм байна гээд шоо.лдог. Яг тэр үед миний охины харц нтр ямар өрөв.дмөөр болдог гэж санана.
Яг 4-10 насны хүүхдүүд намайг хараад их ай.даг, гайхдаг. Гаднах байдал маань буюу гар хөлийн савчих хөдөлгөөн, толгойны огцом хөдөлгөөнүүд нь сог.туу нэгэн шиг харагддаг болохоор, ихэнх хүүхдүүд сэт.гэцтэй м.ангар т.энэг гэж хараад зугтдаг, аав ээжийнхээ ардуур орж чичирхийлж зогсож байгааг нь олон удаа харсан болохоор бичиж байгаа юм.

Саяхандаа нэгэн ээж 2, 3 дугаар ангийн гэмээр хүүхдээ дагуулаад дэлгүүрт юм авах гээд зогслоо нөгөө хүүхэд нь надруу эргэж харчихаад маш их ай.сан уй.лах гээд хэцүү байхад нь ээж нь надаас санаа зовоод хүүхдээ тэврээд чихэнд нь тайлбарлаад байх шиг байсан гэвч хүүхэд нэгэнт ай.сан учир тусыг олоогүй. Тэр ээж хурдхан юмаа бичүүлж аваад надаас уучлал гуйгаад гараад явсан. Энэ ээж ч яахав тайлбарлах гээд аргаа я.дсан, харин ихэнх эцэг эхчүүд дуугүй бай, чимээгүй бай гээд аваад явдаг юм. Та бүгдээс гуйя ТАЙЛБАРЛАЖ, ОЙЛГУУЛААД ЯРИЛЦАЖ БАЙГААРАЙ. Би ингэж нэг бэрхшээлийг онцолж ярих дургүй гэхдээ яг ийм асуудалтай нүүр тулж яваа олон сааж.илттай залуус, олон сааж.илттай ээж аавууд байгаа болохоор өөрөөрөө төлөөлүүлэн хэлж байна.

Эцэст нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд минь хүүхэдтэйгээ энэ сэдвээр “хүн бүр адилхан биш, хүн бүр хоёр гартай, хоёр хөлтэй байх албагүй” гэх зэргээр өөрсдийнх нь ойлгох түвшинд ярилцаарай гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Би охиндоо орой бүр үлгэр ярьж өгөхдөө хүнийг гаднах төр.хөөр нь ш.оолж гад.уурхаж болохгүй гэж, мөн хүний ялгаатай байдлын талаар ярилцдаг. МЭДДЭГ ХЭЛЭЭР НЬ ОЙЛГУУЛААРАЙ.

Багш нарт ч энэ хамаатай асуудал. Ангид чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахаар ороод ирсэн бол анги хамт олныхоо хандлагыг эерэг болгож, нөхөрсөг харилцаа бүрдүүлэх нь таны маш том үүрэг юм шүү.

ШЭЙР ХИЙЖ ОЛОН ХҮНД ХҮРГЭЭРЭЙ ГЭЖ ХҮСЬЕ.
Та бүхнийг хүндэтгэсэн: Буянжаргалын Болороо /2021.08.29/

Related Articles

Back to top button
error: Content is protected !!