зөвлөгөө

Б.Навчаа: Би хүүхэд байхдаа хүнд амьдралыг туулсан, 8-р ангидаа л анх шинэ гутал өмсөж үзэж байлаа..

Б.Навчаа: Би хүүхэд байхдаа хүнд амьдралыг туулсан, 8-р ангидаа л анх шинэ гутал өмсөж үзэж байлаа..Олон жил урлагийн гал тогоонд ча.нагдаагүй ч гэнэт л “цойлоод” ирсэн түүнийг сүүлийн үед бүх л найруулагчид кинондоо тоглуулахыг хү.сдэг болжээ. Хэ.цvv амьдрал туулж өдий зэрэгт хүрсэн гэдгээ бусдаас нуудаггүй, харин ч бахархдаг эмэгтэй. Тэрбээр 1977 оны могой жилд төржээ. Багад нь аав, ээж хоёр нь ca.лcнаар аав болон авга эгчтэйгээ өсчээ. Тиймээс хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн эгчийгээ “ээж” гэж дууддаг байна. Өөрийнх нь хэлснээр “vгээгvй я.дyy өссөн” Б.Навчаа наймдугаар ангид байхдаа анх удаа шинэ гутал өмсөж үзэж байжээ.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Харин түүнийг есдүгээр ангид байхад буюу 1995 онд багш нар ажил xaяж, конкурсдэж чадаагүй аж. Гэсэн ч авга эгч нь эмэгтэй хүүхэд мэргэжилтэй байх ёстой гээд СУИС-ийн жүжигчний ангид оруулсан гэнэ. Амьдралынхаа гарааг хамт эхэлсэн жүжигчний ангийн оюутнууд Жүжигчин Б.Амарсайхан, С.Болд-Эрдэнэ, А.Мөнгөнзул, Н.Ялалт, Г.Эрдэнэбилэг гээд амжилттай яваа олон жүжигчид түүнтэй хамт суралцаж байв. Ангийнхнаасаа ялгарах зүйл нь Б.Навчаа багаасаа жүжигчин болно гэж мөрөөддөггүй байж. СУИС-д урлаг судлаач, найруулагчийн ангид орж чадаагүй болохоор жүжигчин болох замыг сонгожээ. Гэсэн ч амьдралын эрхээр мэргэжлийн ажлаа хийлгүй, уурхайд туслах тогооч, нарийн боовны цехэд тогооч хүртэл хийж явжээ.

Сургуулийнхаа төлбөрийг олохын тулд “Москва” ресторанд цэвэрлэгчээр ажиллаж байсан гэнэ. “Хэ.цvv анги”-ийн хэ.цvv захирал. Монгол олон ангит киноны салхийг ха.галсан гэдэг “Хэ.цүү анги” кинонд тэрбээр анх туслах найруулагчаар ажилласан.Сургуулийн захирлын дүрд өөр жүжигчинг урьсан ч та.тгалзсан хариу авсан тул өөрөө тоглосон нь түүнийг олны танил нэгэн болгож орхисон юм. Үзэгчдэд т.аалагдсан түүнийг найруулагчид ч овоо хараандаа авч “Помагите нам”, “Рашаантын 18”, “Би эмэгтэй хүн” гээд олон кинонд тоглосон билээ.

“Рашаантын 18”. Ааш м.уутай ч сайхан сэтгэлтэй эгчийн дүрд тоглохдоо тэрбээр киноныхоо найруулагчаар давхар ажиллаж байсан юм. Харин “Би эмэгтэй хүн” киноны зохиолыг зөвхөн түүнд зориулж бичсэн гэдэг. Түүний охин ч бас ээжийгээ дагаж,“Ларьдма” кинонд жижигхэн дүр бүтээгээд авсан. “Захиа сонсоод уйлдаг охин чинь миний охин шүү дээ”. Богино хугацаанд өөрийн гэсэн “Навчаа фильм” студитай болсон түүний “Ларьдма”-г сайн кино болсон гэж үзэгчид үнэлж байна. Оройхон гараад ширүүхэн дайрна аа гэж…

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!