зөвлөгөө

Г.Ундармааг зүгээр л Жүжигчин биш Соёлын гэдэг үнэлэмжээр гавьяат болсонд нь баярлаад байгаа юм.. Тэрээр ард иргэддээ хандан..

Г.Ундармаад гавьяат цол олгожээ. Жүжигчин биш Соёлынх. Үүгээрээ тэр үеийнхнээсээ төө илүү үнэлэгдэх болов. Харьцуулж, ялгаж, бусадтай нь жишиж байгаа юм биш. Ингэхэд төдийгөөс өдий хүртэл түүнтэй мөр зэрэгцэн хошин урлагийн тайзнаас төрсөн гавьяатууд ямар хэмжээнд нийгэмдээ түүчээлж байна вэ?

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Уучлаарай, Өнөөх л марзан, маазрал, улиг болсон “жүжиглэлт”-ээсээ салаагүй яваа. Хатуухан хэлэхэд хаана мөнгө байна тэнд байдаг “тавилга” болсон. Г.Ундармаа энэ төрхөөc эрт татгалзсан. Хошин урлагийн тайзан дээр хөгшрөхийг тэр хүсээгүй.“Итгэлийн тэнхим” ТББ-ыг 2013 онд үүсгэн байгуулж, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн байгууллагад чиглэсэн төслийг иж бүрэн хэрэгжүүлж эхэлсэн.

Яаралтай түргэн тусламжаас эхлээд өнгөрсөн хугацаанд 40 хүүхдийн иж бүрэн 10 палат, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн, тарианы, хүүхдийн тоглоомын, халдвар хамгааллын, эмч, ажилчдын амралтын, ариун цэврийн, хувцасны зэрэг өрөөг тохижуулсан байдаг. Баргийн жүжигчин байтугай улстөрч, шийдвэр гаргагчийн хийгээгүй санаачилга, хөрсөн дээр буулгаж чадаагүй бодит ажил. Бусад төсөл, кино нтрийг бичих нь илүүц. Зүгээр л Жүжигчин биш Соёлын гэдэг үнэлэмжээр гавьяат болсонд нь баярлаад байгаа юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!