Маш олон өвчнийг анагаах чадалтай байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Эрт цагт хүмүүс үүгээр өвчнөө анагааж байжээ.. Хадгалаад аваарай..

Модны давирхайн анагаах чадлыг нэн эртнээс хэрэглэж иржээ. Эртний Египетэд өргөн хэрэглэдэг байв, 16-р зуунд хумхаа өвчнийг давирхайгаар эмчилж байсан түүхтэй. Бэртэж гэмтсэн мод өөрийгөө давирхайгаар эмчилж гадны шимэгч хорхойгоос хамгаалдаг байна. Давирхай нь хүний бие махбодид ч тустай, та бүхэндээ байгаль эхийн үр шимийг танилцуулахаар бэлдлээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Давирхайн үйлчилгээ Давирхай – нэн эртнээс төрөл бүрийн өвчнийг анагаахад ашиглаж иржээ. Ардын уламжлалт анагаах ухаанд давирхайг цуглуулж: “гал, ус, аливаа гай зовлонгоос ангижруулж өгөөч” гэж сүсэглэн хэлдэг байв. Модны эрч хүч, шим тэжээлийг өөртөө шингээж өвчнийг анагаах чадалтай гэж үздэг байсантай холбоотой ийн сүсэглэдэг байжээ. Давирхайг олон улсын ард иргэд өргөнөөр ашиглаж ирсэн. Жишээ нь, Эртний Грект хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдох, бөөр, уушгины өвчлөл зэрэг өвчний үед өргөн ашигладаг байсан түүхтэй.
Харин Хятадад бүх өвчний үед ашиглаж ирсэн, ялангуяа толгой, шүдний өвчин намдаахад үр дүнтэй гэж үздэг байна. Сибирь, Уралын уугуул иргэд ч мөн адил өргөнөөр ашигладаг. Сибирийн оточ нар давирхайгаар идээт шарх, түлэгдэлт зэргийг эмчилдэг. Ард иргэд нь давирхайтай бин хийж үрэвсэлт өвчин, буйлнаас цус шүүрсэн үед иддэг байжээ. Давирхай – шимэгч хорхойтой тэмцэхэд үр дүнтэй Шилмүүст модны давирхайг эртнээс хэрэглэж ирсэн бөгөөд өнөө цагт ч өргөнөөр ашиглаж байна. Сүүлийн арван хэдэн жилд маш олон судалгаа хийсний үр дүнд олон өвчин (тэр дундаа хавдар) анагаах чадалтайг тогтоосон – жишээ нь: шимэгч хорхой.
Шимэгч хорхой нь хүний бие махбодид орж дархлааны системийг дарангуйлна, үр дагавар нь төрөл бүрийн өвчинд өртөмтгий болно. Давирхай нь дотор эрхтэнд ямар нэгэн гаж нөлөөгүйгээр шимэгч хорхойг устгаад зогсохгүй дархлааны системийг дэмждэг. Модны цэвэр давирхай нь төрөл бүрийн вирус, шимэгч хорхойтой тэмцэх цусан дахь фагонцитыг хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна. Давирхайд биологийн маш олон төрлийн идэвхтэй бодис агуулагддаг бөгөөд үрэвсэл, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Эдгээр бодисууд нь давирхайн гашуун амтыг бий болгодог ажээ. Энэ гашуун амт нь дэлүүний үйл ажиллагааг идэвхжүүлнэ, харин тослог агууламж нь цөс ялгаруулалтыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Энэ бүх идэвхтэй үйл ажиллагаа шимэгч хорхойг устгахад нөлөөлнө.