зөвлөгөө

Аав хүү МУГЖ У.Батбаатар, Б.Анхбаяр хоёр хамгийн даруухан жүжигчид.. Аав хүү 2-т АЗ ЖАРГАЛ ХҮСЭЭРЭЙ..

МУГЖ У.Батбаатар “Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин И.Одончимэг, жүжигчин О.Энхтуул нартай хамт хуучнаар УБДС-ийн Кино драмын ангийг төгссөн жүжигчин. “Сэрүүн дуганы мөхөл” кинонд ангийнхаа анд, жүжигчин И.Одончимэгтэй хамтран тоглож, Дэнсмаагийн найз залуу болох ламын дүр бүтээсэн.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

“Сэрүүн дуганы мөхөл” киноны эцэст гарч ирдэг улаан орхимжтой царайлаг залуу одоо ч бүсгүйчүүдийн сэтгэлд тодхон байдаг. Тэр нь жүжигчин У.Батбаатар. Сайхан залуу гэгдэж үеийнхээ охид бүсгүйчүүдийг хуйлруулж, хэд хэдэн кинонд дүр бүтээж амжсан У.Батбаатар одоо хувийн студи байгуулан ажиллаж байгаа.Дуучин Т.Баясгалангийн “Хайрласан даа”, Базарсадын Болдбаатарын “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, “Гранд”-ын “Үнэнч хайр” дууны клипийг жүжигчин У.Батбаатарын студи хийж хүү Б.Анхбаяр нь тоглосон гэдэг.

Жүжигчин Б.Анхбаяр “Ээж ээ, надтай гэрлээч”, “Хайрлахсан даа”, “Чи итгэхгүй л дээ”, “Мөрдөгч” зэрэг олон кинонд тоглосон. Мөн “Улаан дөрвөлжин” кинонд аавтайгаа хамт тоглосон. Мөн аавынхаа залуу насны дүрийг бүтээж тоглосон кино цөөнгүй.

Авъяаслаг жүжигчин аав нь 2016 онд МУГЖ болсон. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүү нь ч нэг л өдөр МУГЖ цол хүртэнэ биз ээ. Аав хүү жүжигчин болох У.Батбаатар, Б.Анхбаяр хоёрын үе үедээ Монголын сайхан залуусын нэг байсан ч гэр бүлдээ үнэнч, даруухан, элдэв дуулианд холбогддоггүй нэр цэвэр жүжигчид гэлцдэг. Жүжигчин Б.Анхбаяр 2008 онд гэрлэсэн. Хуримын ойгоороо эхнэрээ дагуулан гадаадад аялдаг романтик нөхөр, сайн аав.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!