Нэг зар дээрээс 2 сартай овчаркны гөлөг зарна гэсэн байхаар нь очиж үзлээ. Тэгээд яагаад зарах гэж байгаа учрыг нь асуутал… ТА ДАРЖ ОРООД..

Өнөөдөр нэг зар дээрээс хоёр сартай немц овчаркны гөлөг 150,000 -д зарна гэсэн байхаар нь очиж үзвээ. Тэгээд яагаад зарах гэж байгаа учир шалтгааныг нь асуусан чинь, Эзэн: Уг нь энэ гөлгөө хүүхэддээ авсан юм. Даанч мөнгөний хэрэг гараад аргагүй эрхэнд гөлгөө хямд зарж байгаа юмаа гэнэ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Ер нь бол өмнө нь олон нохой тэжээж байсан туршлагатай болцон учраас тэр гөлгийг хараад л шууд авахаар болвоо. Тэгээд эзэнд нь би: Заза авъя. Дансруу нь мобайлдчихъя. гэж хэлээд мөнгөө шилжүүлчихээд гөлгөө авч гарахаар бэлдээд гарах гэсэн чинь эзэн:
-Миний хүү гөлгөө сүүлийн удаа нэг тэвэрчих.. Одоо гөлөг нь энэ агаагийнх нь болчихсон учраас авч явахаас нь өмнө гялс тэврээд захих юм байвал энэ агаадаа хэлчих.. гэсэн чинь хүүхэд нь ирээд гөлгөө тэврээд нүдэнд нь нулимс цийлэгнээд тэвэрсэн гөлгөө буулгадаггүй ээ. Тэгээд нулимстай харцаараа надруу хараад:
-Агаа би шинэ жилээр мөнгөө цуглуулж байгаад танаас гөлгөө буцааж худалдаж авч болох уу гэнэ. Тэгэхээр нь тэг ээ агаан дүү. Тэр болтол агаа нь гөлгийг нь сайн харж байнаа гэж хэлээд гөлгийг нь тэврээд гарах гэсэн чинь тэр жаал гөлөгнийхөө араас нэрийг нь дуудаад уйлаад эхэлдийн. Сэтгэл бүүр сонин болоод л гарч ирэв.
Тэгээд машиныхаа хойно гөлгийг нь хийсэн чинь нэг тийм гунигийн мэдрэмж төрөөд байхаар нь тэр ахынхруу эргэж ороод: Заза ахаа энэ гөлгийг би авахаа болилоо. Бас мөнгөө ч буцааж авахгүй. Энэ гөлөг нь хүүхдийнх нь шинэ жилийн давхар бэлэг нь болоод өөрт нь үлдэгдээ.. гэж хэлээд гэрээс нь гараад ирлээ. Сэтгэлд бүүр нэг аймар гоё мэдрэмж төрөөд л байна одоог хүртэл…