52 настай ч 20-той юм шиг харагддаг шүдний эмч бүсгүй нууцаа Монголчууддаа дэлгэсэн байна.. ТА ДАРЖ ОРООД ЗААВАЛ УНШ..

Сөүл хотын оршин суугч И Сү Жин (Lee Soo Jin) нь 1969 онд төрсөн боловч түүнийг харсан хэн ч үүнд итгэдэггүй байна. Үнэхээр 30 нас ч хүрээгүй мэт харагдах энэ бүсгүйг “Нойрсож буй гүнж” шиг 90-ээд онд унтаад саяхан сэрсэн бололтой гэж хүмүүс наргидаг гэнэ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!2015 онд сошиал хаягтай болсноосоо хойш тэрээр улс даяар алдаршсан байна. Мөнхийн ус уусан мэт гоо үзэсгэлэнг нь биширсэн хүмүүс сурталчилгааны зураг авалт, телевизийн нэвтрүүлэг, ярилцлагад оруулах саналаар дарж эхэлжээ. Амьдралдаа хэзээ ч гоо сайхны мэс засал хийлгэж байгаагүй болохоо И Сү Жин баталдаг бөгөөд үүнд эргэлзсэн сэтгүүлч нар нээрээ л түүний нэрийг гоо сайхны клиникүүдийн бүртгэлээс олж чадаагүй гэнэ.
Найман цагийн нойр. Тэрээр хувийн шүдний эмнэлэгтэй бөгөөд бүх үйлчлүүлэгчээ өөрөө хүлээж авдаг. Үүний зэрэгцээ Инстаграм болон YouTube дээр блог хөтөлдөг тул чөлөөт цаг тун бага гардаг байна. Ийм учраас алдсан эрч хүчээ нөхөхийн тулд хоногт 8 цагийн нойроо заавал авдаг аж.
Эрүүл хүнс тэжээл. И Сү Жин түргэн хоол болон амттанаас бүрэн татгалзсан байна.
Дасгал хөдөлгөөн. Долоо хоногт 3-4 удаа, 2-2.5 цагийн турш фитнест хичээллэдэг. Ялангуяа хөлний дасгал, суултын дасгалд онцгой ач холбогдол өгдөг байна. Нөхрөөсөө салсны дараа ажилдаа улам их цаг зарцуулж, өдөрт 15 үйлчлэгч хүлээж авдаг болсон тул чилсэн гар хөлөө амраахын тулд дасгал сайн хийх хэрэгтэй болжээ.
Чийгшүүлэлт. Түүний амьдралын салшгүй нэг дүрэм нь арьсаа байнга чийгшүүлэх явдал бөгөөд өдөр бүр хамгийн сайн тос, маскаар бүтэн биеийн арьсаа чийгшүүлдэг аж.
Эерэг хандлага. Залуу насны гоо сайхнаа хадгалах хамгийн гол арга нь өдрийн турш сайхан зантай, эерэг сэтгэгдэлтэй байх гэдэгт И Сү Жин итгэлтэй байдаг.