зөвлөгөө

Р.Чойномын охин: Ш.о.р.о.н.г.о.о.с гараад аав зүдэрч явахдаа ээжтэй минь учирч би төрсөн гэдэг. Тэр үед…

Сүмтэй бударын чулуу”, “Тал”, “Улаан дэвтэр”, “Хүн” зэрэг бүтээл туурвижээ . Түүнийг нас барснаас олон жилийн дараа буюу 1990 онд Төрийн шагналыг нь нэхэн олгожээ. Тэрээр Хэнтий аймагт төрж мэндэлсэн ба боржигин хүн юм. Суут найрагчийг өөрийнх нгь бичсэн зохиол бүтээл, шүлэг яруу найргийнх нь төлөө шоронд хорьж байцааж, эрүүдэн шүүсэн байдаг. Оронг шоронгоор олон жил явсаны дараагаар тэрээр нутаг заагдан сууж байгаад сүүлдээ найз нөхөд зэрэг айл хунараар явж байгаад эцэст нь сүрьеэ өвчнөөр нас барсан юм.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Чойном бол амьдрал хийгээд уран бүтээлийн тухайд нөр их шуугиан тарьж, өөрийн гэсэн орон зайн, нэр төрөө хойч үедээ эзэлж буй суут эрхэм найрагч билээ.түүний шүлэг хэн бүхэн ойлгохоор, уншихад сайхан, хамгийн гол нь ядуу, борог жинхэнэ ардын амьдрал дундаас урган гарсан учир ард түмэн түүнд хайртай байдаг юм.

Чойномын МӨНХТЭМҮҮЛЭН: Хот орж, хоёр эгчтэйгээ уулзахыг яаран хүлээж сууна
1990 онгд Чойномыг цагаатгагдахад чухал хувь нэмэр оруулсан хүн бол, Нэрт хуульч, академич Содовын Нарангэрэл гуай юм. Түүний бичсэн Чойномд тулгасан ял ном тухайн үедээ асар олоон хуь хэлэгдэж байсан төдийгүй ардчилсан хөдөлгөөнд өрнөхөд оюун санааны дэвсгэр суурь болсон гэдэг.

Агуу яруу найрагч Чойномын охин Мөнхтэмүүлэнд 500 гаруй Өвөр-Монголчууд тусалжээ.
түүнийг сайн мэдэх ойр дотнын хүний өгүүлсэнээр Шар банди их хөгжилтэй, аливаа юмыг ярихдаа ногоон нүдээ гурвалжлуулан инээж байгаад “ёстой үзүүлнэ ээ” л гэх. Тэгээд шүлгээ уншина даа. Түүний шүлэг найраг нь хайр сэтгэл, тэмцлээр бялхан цалгиж байдагсан. “Эхийн сэтгэл үрд, үрийн сэтгэл ууланд” гэгчээр Шар банди ч ямбатнуудтай үзэлцэнэ ээ гээд бачимдаж явахдаа дөнгөж 23 настай байж дээ.

Харгис хатуу цагийн мөрдлөг хавчлагад өртөж, үнэн үг, шулуун шударга ухаан бодлоороо өөнтөглүүлэн байцаагдаж “сууж” байсан үе. Бас хайр дурлалдаа шатаж явсан нас. Ээж нь болохоор миний хүү цай хоолоо идэж уу гээд айдас хүйдэс, дарамт дарангуйлалд хальширч харшсан ёлтгор нүдээ анивчиж суудагсан. Р.Чойном нь “Буриад” найраглалын зарим хэсгийг, аль 1950 оны сүүлчээр биччихсэн уншиж байсан юм шүү дээ.хувийн амьдрал нь тйим ч бүтэлтэй байгаагүй бөгөөд тэрээр гурван эмэгтэйгээс гурван сайхан охинтой байжээ.

Ер нь хэзээнээс Р.Чойномын охин гэдгээ мэдсэн бэ?

-Бага ангидаа байхдаа гадарладаг байсан. Намайг тав, зургаан настай байхад ээж минь цэргийн даргатай суусан юм. Хойд аав хааяа бухимдахаараа “Эсэргүүний хүүхэд” гэж ганц нэг үг унагана. Тийм болохоор би энэ аавынхаа хүүхэд биш юм байна гэдгээ ойлгосон. Бас ээж надад нэрийг нь хэлэхгүй мөртлөө “Аав чинь их мундаг хүн байсан. Чи хичээлээ сайн хийх хэрэгтэй. Муу явах ёсгүй” гэж захидаг.

Гэхдээ яг Р.Чойном гэж мэдэхгүй, ямартаа ч зохиолч хүний хүүхэд юм байна гэж боддог байсан. 1990 онд ардчилал гарч, аавыг цагаатгах үед л тодорхой мэддэг болсон доо.Аав ээжээс өмнө хоёр ч удаа гэр бүл зохиож байсан юм билээ. Эхлээд Лхагважав гэж эмэгтэйтэй сууж, Эрдэмном гэж охинтой болсон. Дараа нь Нина гэж эмэгтэйтэй ханилан, Хулан гэдэг охинтой болсон. Нина эгчээс салсны дараагаар улс төрийн эсэргүү гэгдэж шоронд орсон.

Шоронгоос гараад, ядарч зүдэрч явахдаа ээжтэй учирч, бие биедээ хайр сэтгэлтэй болсон юм билээ. Харин ээжийн маань аав, ээж хоёр тэднийг зөвшөөрөөгүй. Учир нь, ээжийн аав, ээж нь Октябрийн хувьсгалын үеэр Оросоос дүрвэж ирсэн буриадууд байсан юм билээ. Ингэж дүрвэж ирсэн буриадууд маш их хэлмэгдсэн байдаг.

2018 онд “Би бол чи” нэртэй ном гаргасан. Номын маань нэрийг аав зүүдэнд минь ирж шивнэсэн юм. Ямар нэр өгөхөө мэдэхгүй хэд хонож байтал, аав зүүдэнд ирж “Би гэдэг чинь чи юм шүү дээ охин минь” гэж хэлсэн. Хүүг маань Отгонбаатарын Энх-Амгалан гэдэг. Харамсалтай нь, өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр ангийнхаа найзтай хамт усанд эндчихлээ.Хүүгийн минь тухай “Чойномын маргааш” нэвтрүүлэг бий. Одоо үзэхэд гол зурам.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!