зөвлөгөө

Хүний харагдах байдалд ач холбогдол битгий өгч бай, ард иргэд минь жинхэнэ хүн нь гаднаа биш дотроо байдаг.. Намайг бүр байнга..

Б.Болороо: Бага байхад байранд маань шинээр айл ирэхэд, хөршүүдэд танилууд нь ирж хэд хоноход яс хавталздаг байлаа. Учир нь хүүхдүүд нь намайг хараад шоолдог байсан юм, за тэгээд манай байрныхан хүүхэд л болсон хойно гоё ганган хувцастай, чихэр жимс элбэгтэйг нь хараад л нийлээд намайг гоочлох үе байна аа байна. Гэхдээ яаж ийж байгаад л ойлголцоод найзалдаг байсан. Зарим хүүхдэд нь тоог нь бодож өгнө, заримд нь чихэр өгнө, заримтай нь огт харьцахгүй байрныхаа хүүхдүүдтэй л харьцана, зарим тохиолдолд бүүр тэр хүүхдүүдтэй найзлаад байгаа найзуудаа ятгах замаар шинэ хүүхдүүдтэй найзалдаг байлаа.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Ер нь л хүүхэдтэй найзална гэдэг шатар тоглохтой л ижил байлаа ккккк. Гэхдээ надад нэг найз маань санаанаас огт гардаггүй юм. 2-р ангид орох зун гэдэг чинь 1999 он хавьцаа байх манай хажуу айлд (точкийн байр) хоёр охин амралтаараа гээд ирлээ. Нэг нь анхнаасаа намайг гайхаж шоолж байсан, харин 2 дах нь учиргүй шоолж муухай зан гаргахгүй ч гайхаж, зай барьж байсан юм.Манай байрныхан надад чадах чинээгээр нь тоглоомын дүр өгнөө, тэгэхэд дээс тоглоход нь би тогооны бариулыг нь хийнэ, наддаа бол их сайхан шүү дээ. Тэгсэн чинь нөгөө хоёр шинэ хүүхэд чинь “энэ яаж чадахын бэ, эргүүлж байгаад уначихна гээд л, үсэрч байгаад алдахаараа л ийм хүн тогооны бариул хийж байхад би алдахгүй яадаг юм” гээд л намайг их л ад үздэг байлаа.

Аа би ч тэгээд иймэрхүү хандлагаар байнга бөмбөгдүүлдэг болохоор тоохгүй л тоглоод байлаа. Гэтэл нэг өдөр намайг шоолохгүй ч дөлж зугтаад гайхшраад байсан охин гараа түлчихсэн гээд явж байхаар нь өөрөө түлэгдэхдээ түрхэж байсан тосоо гаргаж ирж өглөө. Тэгсэн нөгөө охин маань өө чи яасан сайхан сэтгэлтэй юм бээ манай дүү бид хоёр чамайг зөндөө шоолоод тоглохгүй байхад надад тусалж байгаа юмуу маш их баярлалаа гээд тосыг аваад гэртээ орлоо. Тэр явдлаас хойш би хэдэн өдөр гараагүй юм, үеэл ах маань хичээлийг минь давтуулж, дэгэнд оруулж байлаа кк.Тэгээд нэг орой гараад тоглож байтал нөгөө тос авсан охин маань гарч ирээд миний гар зүгээр болсон маш их баярлалаа, хоёулаа танилцъя гээд л хүрээд ирдэг юм.

Би ч эхлээд нүдэндээ итгэсэнгүй юу билээ л гэж бодоод тэгээд танилцаад хоёулаа юм ярьж сууж байтал чамайг гаднаас нь хараад шоолж муухай зан гаргасанд уучлаарай надад ийм найз байхгүй болохоор тийм муухай зан гаргасан байх гээд нэг их гоё амттай чихэр өгч байсан. Тэр үеэс хойш бид хоёр их дотно найзууд боллоо. Хаана ч байсан цуг, бие биенийгээ өмөөрөөстэй их гоё найзууд болсон.Намар хичээл орох дөхөх үед би хатгаа аваад халуураад хоёр хоног гарсангүй, гэтэл найз маань мөнхийн цонхон дээр эргэлдээстэй хурдан эдгээрэй гээд л инээгээд өнгөрдөг байсан. Эдгээд гараад ирсэн өдөр намайг тас тэврээд чамайг байхгүйд их уйдлаа гээд баярлаад инээж билээ. Бид хоёр тэр зун үнэхээр дотно нөхөрлөсөөн, магад шоолж дээрэлхэж байгаад найз болсон хүүхдүүдээс хамгийн дотно нь байх. Хүний харагдах байдалд ач холбогдол битгий өгч бай, жинхэнэ хүн нь гаднаа биш дотроо байдаг юм шүү. (1 жилийн өмнөх пост)

Related Articles

Back to top button
error: Content is protected !!