Жүжигчин Одноо: Ер нь та нар өөрсдөө л толгойгоороо сонголтоо хийж дугуйлсан, та нар өөрсдөө багаар нь дэмжиж гаргаж ирсэн биздээ.. Тэгчээд бүр хүнрүү..

Жүжигчин Одончимэг талбай дээр болж буй жагсаал цуглаан,иргэдийн сошиал дайралтаас залхаж, тэвчээр нь тасарсан тул өөрийн байр суурийг хатуухан илэрхийлжээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэрээр ” Дэндүү тэслээ…
Эрээ цээргүй дайралтаас чинь болж бичлээ
Шүүлтүүргүй турхирдаг туйлширсан ойлголттой нь уншина биз.
Хандивт л оролцож байсануу гэхээс
Хар сонгуульд чинь огтоосоо оролцож үзсэнгүй
Сонгууль ч өгч яахын угаасаа гарч ирж байгаа хүмүүс нь бүгд адилхан юм чинь гэсэн бодолтой хүн байна.
Төрд ямарч ах дүү хамаатан садан надад байхчгүйдэг.
Мөрөөрөө үр хүүхдүүдийн төлөө амьдарч байгаа ээж хүн шүү.
Хэнээс ч хэзээч юу ч гуйгаагүй шүү өөрсдийнхөө хөдөлмөрөөр хичээж л явна.
Бүгдэнд нь хувь хувьдаа асуудалууд, амьдралд нь зовлон жаргал байгаа шүү. Харин Хэр сайн нууж чаддагт байна.
Нийгэмд болж байгаа зүйл угаасаа огт алга улам дордоод байгаа нь илт байна.
Ингэлээ гээд
Хүмүүсүүдийн ухамсараараа дордож байгааг
Энэ л Монголын сошиал хандлага Монголын дүр төрх харуулж байна.
Үнэхээр
Бие биенээ хайрладаггүй …
Ялангуяа эмэгтэйчүүд бие биенээ
Очиж чадахгүй ч над шиг олон гарцаагүй ардааа ар гэр, өвчин зовлон, гэрбүлийн гээд олон зайлшгүй шалтгаантай , эсвэл хөдөө гадаа явсан эсвэл зураг авалттай ч юмуу гэртээ хүүхдээ харж байгаа хүмүүсээ төлөөлж Сэтгэлээсээ өөрийн хуудсаараа залуучуудыгаа дэмжээд л яваа одоо тэгсэн бүр нийтийг хамруулж ирээд л үр хүүхэдтэй хүмүүсрүү арай л дэндүү ингэж дайрч болдог юмуу?
Их юм үзэх нь ээ
Ер нь сонгуульд оролцсон гээд байгаа та нарын хардаж сэрдээд байгаа олны танилууд хүмүүс саналаа өгсөн ч бай үнэндээ та нар тэд нарын сонголтоор очоод адилханг дугуйлсан хүн байна уу гараад ирдээ? Үгүй шдээ. Эцсийн эцэст та нар өөрсдөө толгойгоороо сонголтоо хийж дугуйлсан, та нар өөрсдөө багаар нь дэмжиж гаргаж ирсэний гай бид бүгд алдаа гаргасан нь үнэн шдээ.
Үр дүн нь энэ одоо Хэн хэнийгээ гэхийн одоо харин одоо л бүгдээрээ алдаагаа засая хамтдаа цаашид зөв сонголтоо хувь хувьдаа хийцгээе гэхийн оронд тэр хэмлээд байгаа хүмүүсүүдийнхээ цаана сэтгэл санаа, ар гэр үр хүүхдийг нь огт бодохгүй цаашид бараг амьдрах хүсэлгүй болтол нь ингэж булж чаддаг шигээ тэр төрийн толгойд байгаа хэдээсээ ганцхан нүүрсний талаар биш энэ улс орноосоо 30 жилийн турш бугшсан хахууль авилга, зарсан газар нутаг , төрд идэж уусан тэр хүмүүсээсээ хариуцлага тооцох хэрэгтэй шдээ тэр газар алба, эрүүл мэндийн яам, хуулийн байгуулага г.м бүх салбар болгон нь олон жилийн мафuжчихсан хүрээ нь тэлчихсэн сүлжээнд орчихсон манайх шиг улс хаана байна.
Улсын ганц циркээ яагаад хувьчлуулсан тухай , Нам биш хийе бүтээе гэсэн хүнийг төрд гаргах ёстойг, ярьдаг биш мэддэг чаддаг хийдэг хүнийг сонгож тухайн мэргэжлийнх нь хүмүүст нь ажлыг нь хийлгүүлэх, төрд эсвэл нэг хүнийх нь нутгийн хүнээ татаж оруулдаг, эсвэл дуучин , бөхчин хэн нэгэн хүн хууль ярьж эсвэл хот тохижуулалт ярьдаг газар биш гэдгийг ойлгуулж болиулж чаддаг гэдгээрээ бид нэгдмээр байгаа. Жагсаалд оролцож чадахгүй ч байгаа байгаа газраасаа цахим ертөнцөөр нэгдэж болоод л байна шдээ тэгж уриалж бас болно. Хавар жагсаалд 2 өдөр өөрийнхөө хүсэлтээр үр хүүхдүүдийнхээ төлөө ярилцлага өгөөд л зогссон ч очсон ч очлоо гэж попорлоо л гэнэ муулна доромжилно, одоо очоогүй ч муулна.
Тэнд бүгдийг нь яг очуулж бүртгэж яг яахгаад байдгийм дэээ
Яасан жил болгон болдог их тэнгэрийн аманд болсон миний хувьд анх удаа бид Соёлын яамнаас уригдсан хүмүүс л очсон болохоос нэг ч нэг хүнийх нь хүн танил талаараа биш урлагийн салбартаа хийсэн бүтээсэнээрээ уригдаж тоогдсон байх гэж ойлгоод мэдээж баяртайгаар хүлээн авсан ч биднээр ингэж нэг сенсаацыг нөгөө сенсаацаар дарах өгөөшт ашиглана ч гэж таамагласанчгүй бид Тэглээ гээд тэр зураг татуулсанаар минь биднийг насаар минь яллахуу .
Очсон болгон баатар , очоогүй болгон гэмтэн бишшүү.
Жагсаалд оролцох ёстой гэж хэн нэгнийг огт шаардаж болохгүй .
Мөн Битгий оролц гэж тулгах ч ёсгүй энэ бүхэн хүний эрх
Турхирсан биш туйлдсан ард түмнээ би дэмжинэ
Нэгнээ ингэж хэмлэх тийм сайхан байдаг юмуу?
Монголчууд өөрсдөө дотроосоо ингэж хөгзөрчихөөд хэнээсээ шудрага ёс нэхээд байгаа юм бол гэж бодогдлоо.
Бид өөрсдөө ийм сэвээнээс сэвээнд автдаг баймааргүй байна.
Ард түмнийг тархидах үнэн амархан шдээ гэж Монголын толгой улс төрчийн бичлэг яваад бсан үнэний ортой .
Ард түмэнг тэнэгдүүлж чадахгүй шүү гэж хүчээ харуулцгаая.
Хар лдаа сайд нь өмнө хавар намар жагсаж байхад гарч ирээд хэлээд орсон үгээ дахиад хэлээд орчихдог гэнэ
Ерөнхийлөгч нь 2 жилийн өмнө нь яг тэгж загниж байсан шиг яг адилхан загниад тараачихдаг гэнээ
Эцэст нь зүгээр л биднийг аргалаад сурчихсан.
Би эмнэлэгээр яваад 2 ч удаа талбайгаар өнгөрөхдөө ажигласанаа хэлэхэд ийм байна.
Зарим нь огт хандив өгч үзээгүй, өөрөө ч жагсаж үзээгүй дуу хоолойгоо хүргэж нэгтгэж үзээгүй мөртлөө утасныхаа цаанаас бусдыг турхирахаа болино уу.
Нийгэмийнхээ хүрээнд хангалттай онцгой байдал , эрүү, замын цагдаа, хүүхэд , эмэгтэйчүүдийн холбоо гээд оролцох юмандаа оролцсоор ирсэн шүү бид.
Зүгээр л тайван байлгаад дэмжээд байгаа хүмүүсээрээ зөв удирдуулаад үр дүнд хүрэхийг маш их хүсэж байна.
Хүүхдүүдээс минь хэл ам холуур байг.