АГЛУУГИЙН ЭХНЭР Н.ОЮУНЧИМЭГ ОХИДТОЙГОО ГЭНЭ.. ХӨӨРХӨН ОХИДУУД НЬ УРМЫН ҮГ ҮЛДЭЭГЭЭРЭЙ…

Жүжигчин Луушааны Баттулга буюу Аглуу хошин урлагийн сайн жүжигчин. Тиймдээ ч МУГЖ цол гардах үеэр хошин урлагийнхан түүнийг ханхүү болгон өргөмжилж, титэм зүүлгэж билээ. Хошин урлагийн ханхүүгийн анхны гэргий Уянга нь Британика толь бүтээхэд оролцсон манай сайн орчуулагчдын нэг. Харин сайн орчуулагч, сайн жүжигчин хоёрын амьдралын зам нийлээгүй, гурван охинтой байсан ч салсан.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Харин удаах амьдралаа “Х Түц” хамтлагийнхаа залуу жүжигчин Н.Оюунчимэгтэй эхлүүлж, хоёр охинтой болсон. Хэн хэн нь өмнө нь амьдралтай, үр хүүхэдтэй болсон болохоор алдаагаа ухамсарласан бололтой, энэ амьдралаа их эрхэмлэж Аглуу, Оюунчимэг хоёр сайхан гэр бүл бүтээж чадсан хос.
Жүжигчин Н.Оюунчимэг нэрт жүжигчин Г.Дашхүү агсны хүү найруулагч Д.Галбаяртай оюутан ахуйдаа үерхэж, ууган охиноо төрүүлсэн. Д.Галбаяр анх студиэ нээхдээ ууган охины ээж Н.Оюунчимэгийнхээ нэрийг эхний үсэгтэй өөрийнхөө нэрийн эхний үсгийг нийлүүлэн GO продакшнаа байгуулсан гэдэг. Харин хос хоёр тийш болж, залуу аав Д.Галбаяр, ач охиндоо амь шигээ хайртай Галбаярын ээж хоёр нь Н.Оюунчимэгт охиныг нь өгөөгүй авч үлдсэн гэлцдэг.
Тиймээс ч Н.Оюунчимэгийн ууган охин аав дээрээ үлдсэн. Найруулагч Д.Галбаяр залуу жүжигчин Т.Хулантай гэрлэн хоёр хүүхэдтэй болж, харин жүжигчин Н.Оюунчимэг МУГЖ Аглуутай гэрлэн хоёр охины ээж болсон билээ. Нэгэнт аав ээжийнх нь амьдралын зам салсан ч ээж, охин хоёрын хүйн холбоог хэн ч тасалж чадахгүй, тасалж болохгүй.
МУГЖ Аглуугийн залуу гэргий Н.Оюунчимэг найруулагч Д.Галбаяр дээр үлдсэн ууган охин Г.Энхлэн болон Аглуугийн амь болсон хоёр охинтойгоо аз жаргалаар дүүрэн зургаа татуулжээ. Энэ ертөнц дээр эх үрийн холбоо шиг нандин зүйл үгүй билээ.