зөвлөгөө

Ш.Чимэдцэеэ: Түвшинжаргал чинь нөгөө шавиас маань салаад одоо нэг бөө хүүхэнтэй суусан байна лээ.. Тэрэнтэйгээ…

Танд тохиолдсон асуудалд олон хүн санаа зовж байгаа. Яагаад ийм зүйл болчихов?

Thank you for reading this post, don't forget to subscribe!

-Би Д.Түвшинжаргалтай сайхан л амьдарч байна гэж боддог байсан. Гэтэл сүүлдээ миний нэг шавьтай янз бүр болоод, дундаасаа хүүхэдтэй болоод, өөрөө салаад яваад өгсөн дөө. Гэтэл гэр бүлээ цуцлуулах өргөдлөө 2015 онд шүүхэд өгтөл хөрөнгөний маань талыг авна гэсэн. Тэгээд асуудал үүсээд одоо 113 сая төгрөгийн өрөнд орчхоод сууж байна. Үүдэн дээр шүүхийн шийдвэрээс мэдэгдэх хуудас наасан байгааг харсан байх.

-Тийм байна. Та хоёр хэдэн онд анх гэр бүл болсон юм бэ?

-Бид 1997 оноос хамт амьдарсан. Үүнээс өмнө миний араас 10 гаруй жил гүйсэн. Тэгэхэд нь надад үнэхээр хайртай юм байна л гэж ойлгоно шүү дээ. Тэгээд 1997 онд манайд хүрээд ирсэн. Оо, сойз, ойр зуурын өмсөх хувцастайгаа л хүрч ирсэн хүн. Тэгээд бид хоёр хамт амьдарлаа. Хааяа хуучин эхнэр, хүүхэд рүүгээ олон хоногоор яваад өгнө. Заримдаа би араас нь очиж авна. Эсвэл ар хи, д арс уусан үедээ “Намайг ирээд аваач” гэхээр нь очиж авдаг байсан.

Нэг удаа хөдөө явж байсан чинь миний нэг шавь над руу утсаар ярьсан. Тэр шавь маань “Жанчивмаа бид хоёр танайд усанд орьё гээд хамт ирсэн юм. Ирсэн хойноо Жанчивмаа усанд ч орсонгүй. Харин намайг усанд ороод гараад иртэл Д.Түвшинжаргал багш, Жанчивмаа хоёр эр, эмийн ажил хийж байна” гээд уйлаад ярьсан. Тэгэхээр нь “Чи уйлаад яахав” гэж би хэлсэн. Би хүний үгээр үг хийгээд яахав, өөрийн нүдээр үзье гэж бодсон.

Д.Түвшинжаргал Жанчивмааг тухайн үед Хөх хотод ажилд оруулсан юм. Нэг өдөр Жанчивмаа над руу утсаар ярьсан. “Багш аа, би Хөх хотод ажиллахаар явах гэж байгаа” гээд. Тэгэхэд нь гаргаж өгье гээд Жанчивмааг гэртээ дуудсан. Ирэхэд нь хоёр шил архи, ойр зуурын юм тавьчихаад сууж байлаа. Тэр өдөр Д.Түвшинжаргал, Жанчивмаа, бид гурав жаахан ууж суулаа. Би сог тсон хүн болоод өрөө рүүгээ ороод хэвтээд өглөө.

Гэтэл нөгөө хоёр чинь хоорондоо жаахан маргаж байна. Тэгснээ миний хэвтэж байсан унтлагын өрөөнөөс хөнжил аваад нөгөө өрөө рүү орсон. Тэгээд л нөгөө болдог юм болсон. Би уг нь энэ бүхнийг хэзээ ч, хэнд ч хэлэхгүй байя гэж боддог байлаа. Үнэхээр тэвчээр алдаад анх удаа чамд ярьж байна. Түүнээс нуугаад өнгөрье гэж бодож явсан. Үзэж хардаг хүн дээр хүртэл очиж асуусан. Бид хоёр анх нийлэхдээ яаж олны хэл ам болж сууж байснаа бодоод их тэвчиж амьдарсан. Дундаа хана босгоод ч гэсэн салахгүй амьдаръя гэж их хичээсэн. Сүүлдээ намайг ар хи уугаад зо ддог боллоо. Тэгээд үнэхээр са л ахаас өөр арга байгаагүй.

-Таны шавь юу гэж байх юм?

-н.Жанчивмаа “Тийм зүйл болоогүй шүү дээ, багш аа” гэж хүүхдийг нь гаргасан хойноо хүртэл тэгж хэлж байна лээ. “Намайг унтаж байхад та хоёр юу хийлээ дээ” гэж хэлэхэд “Яагаа ч үгүй шүү дээ. Түвшээ багш л намайг чангаагаад” гэж байсан. Нутгийн хүмүүсийнх нь яриагаар Жанчивмаагаас гарсан тэр хүүхэд Д.Түвшинжаргалыг өвчсөн юм шиг адилхан гэж сонссон.

-Орон сууцыг та худалдан авсан. Тийм байтал Д.Түвшин­жаргал гуай яагаад тал үнийг нь танаас авах гэдэг юм бол?

-Гэрлэлтийн баталгаагаа салгана гэхэд л бүх юмыг нэхэж эхэлсэн. Нэхээгүй юм үгүй дээ. Би Орлойн “баян” Совд гэж хүний ач охин. Орлойн угшлын хурдан адуу гэж ярьдаг даа. Энэ угшлыг бий болгосон хүн чинь миний өвөг эцэг. Хүүхдүүд нь таван баян хүн байсан юм билээ. Чойнбол гэлэн, “Хув” Дагва, Самбуу гэлэн, Догоо-Эхнэр, “баян” Совд гээд. Энэ хэдэн хүн гурван удаа хөрөнгөө хураалгаад дөрөв дэх дээрээ гурав нь буудуулсан. Одоо архивт энэ талаар мэдээлэл байдаг. Материалыг нь ч бид авсан.

Энэ өвөг дээдсээс минь дамжиж ирсэн Батноровын дунд гарын мөнгөн тоноглолтой эмээл байсан. Гар ураатай ховор эмээл. Мөн шүрэн шигтгээтэй мөнгөн ташуур, мөнгөн хазаар, мөнгөн хэт хутаг байсан. Би Сүхбаатараас ирэхдээ авч ирж байсан юм. Гэтэл тэр бүгдийг нэхсэн. Манайх 20 гаруй мөнгөн аягатай байсан. Айхтар тоолоод сүйд болдоггүй. Тоолоод байвал тэрэндээ сүнс нь хорогдоод явдаггүй гэсэн биз дээ. Тэгэхээр нь би тоолдоггүй. Манай Д.Түвшинжаргал тоолоод байдаг байсан юм шиг байна.

30 мөнгөн аяга гэж нэхсэн. Багцаагаар бодоход 30 арай хүрэхгүй байх. Д.Түвшинжаргал явахдаа өөрийнх нь нэртэй хэдэн мөнгөн аяга байсан аваад явсан. Бээжингээс авсан хоёр булган дээл, Дарьганга эхнэр дээл гээд Сүхбаатараас авч ирсэн хоёр хивсийг маань хүртэл нэхсэн. Энэ гэрээс нэхэмжлээгүй зүйл байхгүй.Шүүх хурал дээр Д.Түвшинжаргал “Ш.Чимэдцэеэ мөнгөн эмээл, хазаарыг Сүхбаатараас авчирсан. Гэхдээ л хуулиараа би энэ хөрөнгөний талыг авах ёстой” гэж байсан. Мөн орон сууцыг 400 орчим саяар үнэлүүлж, тал үнийг нь надаас нэхэмжилсэн.

Таны нөхөр байсан хүн одоо таны шавьтай амьдарч байгаа хэвээрээ юм уу?

-Би тэр хүнийг мэдэхгүй юм даа. Жанчивмаа Өвөрхангайн Уянга сумын охин. Жанчивмаатай суугаад хамт амьдарч байгаад хөдөө орхичхоод салаад ирсэн. Дараа нь бөө хүүхэнтэй суусан. Д.Түвшинжаргал өөрөө ч бөө болсон гэсэн. Бөө хүүхэнтэйгээ явж байгаад надтай таарч байсан. Одоо хэнтэй амьдарч байгааг нь мэдэхгүй. Надад ч мэдэх шаардлага байхгүй.

-Саяхан Т.Баясгалан, Д.Бат­баяр хоёр Д.Түвшинжаргал гуайд орон сууц авч өглөө гэж хэвлэлээр мэдээлэл нь гарсан?

-Тийм байна лээ. Т.Баясгалан мөн л гэдсэнд үлдсэн хүүхэд шүү дээ. Д.Түвшинжаргалд байрны өргүй баймаар. Д.Түвшинжаргал өмнө нь Алтай хотхонд орон сууц авсан гэж дуулдаж байсан. Одоо манай хүн олон байртай болсон доо. Байр бүртээ нэг нэг эхнэртэй байсан ч болохоор болж дээ.

-Магадгүй, та нөхрөө гомдоосон ч юм уу, таны буруутай зүйл байсан уу?

-Би өндөг шиг өөгүй хүн биш. Хэнд ч өө, алдаа дутагдал бий. Надад ч, Түвшээд ч өө бий. Гэхдээ энэ хэрэг явдлын өө нь Түвшээгээс гарч байсан болов уу гэж боддог. Миний дэргэд хүүхэн авч ирээд янз бүр болгоод байхгүйг би хүснэ. Би бас хүн юм чинь эсэргүүцлээ илэрхийлнэ шүү дээ. Түвшээ шөнө босоод шавьтай маань мессеж бичээд суучихдаг байсан. Би эхэндээ хэлнэ. Тэгээд хэрэ лдэж, мар гана. Сүүлдээ хэлэхээ больсон. Гэх мэтчилэнгээс эхлээд түүнд таалагдахгүй юм зөндөө байсан байлгүй дээ.

-Та дэндүү тэвчээртэй хүн юм аа?

-Ханилж байсан нэгнийгээ юу ч үгүй болгох гээд байгаагаас бусад нь бол аль са лж, нийлж байхыг хэлэх вэ дээ. Ханилж явсан нэгийгээ ядарч явахад нь ингэж болохгүй баймаар. Би үнэнээ олон түмэнд хэлэхээс өөр аргагүй болсон л доо. Шүү хийн ший двэрээс хүмүүс ирж хаалга үүд балбаад л.

Ер нь хэрүүлтэй, ийм салж нийлсэн гэр бүлд муу юм нөлөөлдөг юм болов уу даа. Энэ хүнтэй ханилснаас хойш гурван дүү минь нас барлаа. Хүү маань залуугаараа хань ижлээ алдчихлаа. Гурван сайхан ач минь ээжгүй болчихлоо. Муу ээж нь өвчтэй ч гэсэн хүүхдүүдийнхээ хичээл номыг хийлгэчихдэг байсан. Гэтэл одоо ээж нь байхгүй болчихлоо, хүнд л байна. Миний хүү эхнэрээ эм члүүлэх гээд зээл авсан. Одоо зээлээ төлнө, хүүхдүүдээ өсгөнө гээд хүнд л байгаа. Би энэ хэддээ одоо л туслах ёстой. Гэтэл ийм байдалд орчихоод байдаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!