Хүний амьдралд мөнгө эд баялагаар хэмжигдэх боломжгүй зүйл гэж байдаг.. ТА САНАЛ НИЙЛЖ БАЙНА УУ?

Гэр бүлээрээ онлайн орчинд ХӨДӨӨ НУТАГ МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ АМЬДРАЛ, МОНГОЛ ӨВ СОЁЛ гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулаад тодорхой хугацаа өнгөрчээ. Үйл ажиллагаа маань амжилттай явагдахын хирээр хамтрая, реклам,зар сурталчилгаа хийлгэе. мөнгө төгрөг өгье..гэсэн дотоод болон гадаад улс орны хувь хүн, байгууллагын хүсэлт нэмэгдсээр л байна. Өчигдөр гэхэд л 7000$-оор реклам хийлгэе..гэсэн гадны хүсэлт орж ирэх жишээтэй. Хүний амьдралд мөнгөөр хэмжиж БОЛДОГГҮЙ үнэ цэнэ, үнэт зүйлс гэж байдаг юм. Түмэн олны ИТГЭЛ & ХҮНДЛЭЛИЙГ хүлээнэ гэдэг нь хүнээс улам их ХАРИУЦЛАГАТАЙ байхыг шаарддаг юм байна. Мөнгө төгрөг, эрх мэдэл ямар ч хүнийг замаас нь хазайлгаж ЭВДДЭГ аюултай.
Хүн МЭДРЭМЖЭЭ алдаж МЭДЭЭД ирэхээрээ л дандаа алддаг. Дүрдээ итгээд БИ МЭДЭЖ байна. гээд ирэхээрээ л БОЛОХОО БАЙДАГ Мөхөс миний бие үе удмаараа Туурга Тусгаар Монгол улсынхаа тусгай албанд ажиллаж явсан хурандаа Чимиддоржийн хүү хошууч Ч.Ерөөлтүвшин билээ. Тийм учраас би онлайн орчинд ч энэхүү ҮНЭТ ЗҮЙЛЭЭ мөнхөд дээдэлж явдаг. Цаашдаа ч Түмэн олноо үргэлж ХҮНДЭЛНЭ. Нэг ч гэсэн Монгол хүнд ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ ЭЕРЭГ зүйлс хүргэхийг ХИЧЭЭНЭ. Олон түмнийг талцуулсан ямар ч асуудалд ОРОЛЦОХГҮЙ Өөрийгөө дөвийлгөхийн тулд БУСДЫГАА доош нь хийсэн үйлдэл ГАРГАХГҮЙ. Онлайн орчинд ХЭЗЭЭ Ч ХАРААЛЫН ҮГС хэрэглэхгүй гэсэн зарчимуудаа баримтласаар байх болно. Үргэлж ХАМТДАА байж, алдаа оноог минь хэлж, засч, зөвлөж, зааж сургаж байдаг ТҮМЭН ОЛОНДОО маш их баярлалаа. Амьдрал ҮРГЭЛЖ сайхнаараа.