зөвлөгөө

Бид хоёр 40 жил ханилахдаа нэг ч удаа хэрэлдэж гар зөрүүлж үзээгүй.. Харин би…

Миний хань яг манай нутгийн унаган бүcгүй. Би хойно сургууль төгсөөд амралтаар нутагтаа очсон юм. Тэгсэн миний хань болох хүн маань 16 тай. Намайг нээх хачин харцаар хараад зогсож байcан. Харц нь мартахын аргагүй эвий минь. Сэтгэлтэй болсноо илэрхийлж байсан юм уу даа.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Буцах болж баахан улс шуудангийн машинаар гаргаж өглөө. Тэгсэн хамаг олны ард хөл нүцгэн зогсож байсан даа. Нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн. Өрөвдөлтэй байгаа биз хөөрхий минь Бид хоёр 40 жил ханилсан даа. Гэхдээ нэг ч удаа хэрэлдэж үзээгүй. Хань маань амьсгаа хураахаасаа өмнө шоолж байсан юм. Намайг харж хэсэг хэвтэж байснаа Чи нээрээ өөдгүй шдээ. Намайг нэг ч удаа алгадаж үзээгүй гэж билээ. Д.Бямбасvрэн.

Дашийн Бямбасүрэн нь 1942 оны 6 сарын 20-нд Хэнтий аймгийн Биндэр суманд төржээ. Эдийн засгийн ухааны доктор бөгөөд Статистикийн Хороо, Улсын Үнийн Хороо, Үнэ Стандартын Улсын Хороо, Авто тээврийн барилга угсралтын засварын трест, ШУТ-н Улсын хорооны харьяа Эрдэм шинжилгээний төвд тус тус ажиллаж байв.

1989 онд Сайд Нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан ба 1990 оны ардчилсан сонгуулийн дараа 9 сарын 10-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын сүүлчийн ерөнхий сайдаар томилогдсон. Түүний засгийн газрыг шинэчлэгч хандлагатай гэж үздэг байсан ч олон гишүүд нь улсын байдалд нийцүүлж өөрсдийн байр сууриа өөрчилсөн хуучин коммунистууд байсан тул технократ гэж мөн үздэг байжээ.

1992 онд Пунцагийн Жасрай түүнийг залгамжилжээ. Бямбасүрэн нь Монголын гадаад харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан ба Япон улстай нарийн хамт ажилласны үр дүнд Япон болон Дэлхийн банк нийт $320 сая долларын буцалтгүй тусламжийг Монгол улсад өгөхөөр болжээ. 1992 оны 10 сард МАХН-аас гарч 1994 онд Монголын Ардчилсан Сэргэн Мандлын Намыг байгуулсан боловч хожим нь намаа Ардчилсан Намтай нэгтгэжээ.

Монгол орон социализмаас зах зээлийн эдийн засагт шилжих хамгийн эгзэгтэй хүнд нөхцөлд тэрээр олон намын “Эвслийн засгийн газар“-г эмхлэн толгойлж байв. Дашийн Бямбасүрэн нь Монгол улсын удирдлагын академи ба Хан уул дээд сургуульд багшаар, Монголын Хөгжлийн Сангийн ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Мөн 2002 оны Дэлхийн Уулзалтад (Тогтвортой хөгжлийн дэлхийн уулзалт) оролцжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!