зөвлөгөө

Сайхан Хашаа Байшиндаа Орон Байргүй Яваа Ах Дүүстээ Өгч Амьдруулж Байлаа. Гэтэл…

Энхбат гэдэг энэ залуу уг нь энэ байшингаа өөрөө барьсан мөн энэ газрыг ч худалдаж авахдаа л.а.м ха.раас чамгүй сайн асууж байгаад авсан ажээ. Тэгээд ч тэр газарт урьд нь айл амьтан нутаглаж байгаагүй болохоор ямар юмных нь с.үнс хи.й ү.зэгдэл х.орогдох билээ. Тэрээр “Би энэ газрыг аваад жилийн өмнө худалдаж авсан. Тэгэхэд хөдөөний нэг айл хотод шилжиж ирэх гээд урд өмнө огт айл бууж байгаагүй цоо эрүүл энэ газарт том хашаа хатгасан юм билээ. Тэр айл мал сүрэг ихтэй байсан болохоор амьдралынхаа ая мөрийг дагаад хотод нүүж ирэх боломжгүй болсон тул хашаагаа надад худалдсан юм. Би ч энэ хашааг худалдаж авахдаа таньдаг ла.маасаа асуухад “Их сайхан газар байна ав ав” гэсэн.

Ингээд энэ хашаандаа гэрт хоёр жил амьдарсан. Дараа нь Хэнтий аймгаас сайхан дүнз модыг өөрсдөө уулнаас бэлтгэн татаж хашаандаа өвлийн том сайхан байшин барилаа. Төдөлгүй наймаа бизнесийнхээ ашиг орлогоор хотын төвд хоёр өрөө байр худалдан авч, эхнэр хүүхдүүдтэйгээ нүүн ирж төвхнөлөө. Гэхдээ өнөөх сайхан хашаа байшингаа зарсангүй. Орон байргүй яваа ах дүүстээ өгч амьдруулж байлаа. Миний энэ хашаа байшинд манай хамаатны дөрвөн айл ээлж дараалан найман жил амьдарсан юм. Хамгийн хачирхалтай нь эдгээр айлаас тэнд амьдарч байх хугацаанд таван хүн н.а.с ба.р.сан. Нэг хөгшин эхлээд на.сны дор.ойтлоор н.а.с ба.рсан нь хорвоогийн жам байлаа.

Гэхдээ энэ хөгшин миний байшинг надаас зарчих гэж их гу.йдаг байсан. Ингээд бодоход эхлээд тэр хөгшний с.ү.нс байшинд минь хор.го.дсон бололтой. Ер нь манай байшинд амьдарч байсан хамаатнууд маань надаас худалдаж авахыг байнга санал болгож байсныг бодоход тэдний шу.нал шин.гэсэн байж болох талтай. Миний байшинд амьдарч байсан хамаатнуудын маань ажил амьдрал өөдлөн дээшилж удалгүй өөрийн гэсэн орон байртай болон гарч байсныг онцолж хэлэх хэрэгтэй. Н.а.с б.а.рсан таван хүний дөрөв нь энэ байшинд амьдарч байхдаа зуу.рдаар буюу гэнэт н.а.с ба.рсан болохоор тэдний с.ү.нс байшинд минь хорго.дсон байна гэж л.ам айлдсан.

2005 онд миний бизнес дам.пуурч би бан.кнаас авсан ө.р зээ.лээ хоёр өрөө байраа зарж дараад хашаа байшиндаа нүүж очлоо. Тэр цагаас эхлэн байшинд минь хи.й үзэ.гдэл сү.нс шүг.лэ.снийг мэдэрсэн. Шөнө унтаж байхад хана тогшино. ” Хэн бэ” гэж асуухад тогшихоо болино. Хаалга тогшиж байна гэж бодоод онгойлгоход хэн ч байхгүй. Гэрлээ унтраагаад хэвтэж байхад дахиад л тогшино. Бүр сүүлдээ олон хүн тогшиж байгаа юм шиг зүүн баруун урд хойно хүртэл тогшино. Цонх тогшино. Тэгсэн атлаа хэн ч харагдахгүй. Өнөөх тал.ий.гаач нарын нүдэнд ү.л үзэгдэх сү.н.снүүд биднийг ингэж даажи.гнадаг бололтой.

Ган.дангийн нэгэн номтой ла.мтай уулзаж учрыг асуухад ” Тали.йг.аач нарын с.үнс танай байшинд хо.ргоджээ. Тэд танай байшинг худалдаж авах саналыг чамд байнга тавьж байсан юм байна. Хүний с.ү.нс дурлаж ш.охоорхсон зүйлдээ их хорг.оддог юм. Гэхдээ эдгээр с.ү.нс та нарт г.ай учруулахгүй юм байна. Удахгүй дахин шинэ үзэгдэл бий болох юм байна. Тал.ий.гаачдын сү.нсийг нөгөө е.ртөнцрүү нь бүр мөсөн явуулах сайн ном уншуулах хэрэгтэй. Тэгсний дараа энэ бүх хи.й ү.зэгдэл алга болно” гэлээ. Өнөөх шинэ үзэгдэл хэзээ бий болохыг хүлээж хана тогшилтоо сонсон нэлээд хэд хонолоо. Хана тогшилт өдөр ч сонсогддог байсан.

Тэгж байтал өнөөх шинэ х.ий үзэ.гдэл нь гараад ирлээ. Бүр гэгээн цагаан өдөр шүү. Нэгэн өдөр намайг гэртээ ганцаараа сууж байтал хаалттай хаалга маань өөрөө онгойж байна. Би гайхаж, хүн орж ирэх гэж байгаа юм болов уу гэж бодоод хаалган дээрээ очлоо. Хэн ч алга, хаалгаа хаачихаад цааш эргэтэл төдөлгүй дахиад л өөрөө онгойв. Өнөө л.а.мын хэлээд байсан шинэ х.ий ү.зэгдэл энэ байх нь гэж бодлоо. Сүүлдээ энэ нь өдөр болгон үзэгдэх болов. Ном унших л.амдаа бараалхтал “Хөдөө явах яаралтай ажил гарсан. Яг одоо явах гэж байна. Долоо хоногийн дараа ирээд очъё” гэлээ. Ингээд долоо хоног хана тогшилтоо сонсож хаалга өөрөө онгойхыг харж суух хэрэг гарлаа.

Хаалга өөрөө онгойно гэдэг т.али.йгаачдын хэн нэгний с.үн.с манай гэрт орж ирсэн гэсэн үг. Нэгэн өдөр бүр хачи.рхалтай юм болов. Мөн л би гэртээ ганцаараа хаалгаа дотроос нь түгжээд түлхүүрээ сугалж авалгүй үүдрүүгээ хараад сууж байтал түлхүүр маань өөрөө эргэж хаалга маань онгойх нь тэр. Энэ явдал надад маш а.ймш.игтай санагдсан шүү. Ла.мыг ирж ном унших хүртэл энэ явдал гурван удаа давтагдсан. Нэгэн шөнө бид хаалгаа мөн л дотроос нь түгжиж түлхүүрээ сугалж авалгүй унтацгаасан юм. Тэгэхэд хаалганы цоож чихэнд тун м.уу.хай чий.ртэй дуугарахад эхнэр хүүхдүүд маань бүгд сэрсэн байв. Өнөөх м.уухай үзэгдэл давтагдах нь гэж бодоод гэрлээ асаахад му.ухай ха.хир инээд хэдэнтэй сонсогдсон.

Тэгснээ хаалга маань өөрөө их хүчт.эй савагдан хаагдаж бүр бидний үнх.элцгийг ха.га.рах шахтал а.йлгаж орхисон. Түүнээс бусдаар хана тогшилтонд манайхан бараг дасчхаад хана тогшилт сонсогдоогүй өдөр түүнийг бараг үгүйлэх нь холгүй юм болоод байсан шүү. Ашгүй өнөөх ла.м ирж луужин тавьж их олон ном уншсан. Би уг нь б.уг чө.т.гөр х.ий үзэг.дэл с.үнс байдагт итгэдэггүй тэдгээрийг номын хүчээр за.йлу.улдаг гэдэгт бүр огт итгэдэггүй байлаа. Хүн биеэрээ туулж байж л итгэдэг юм билээ. Өнөөх ла.мыг номоо дүн.гэнэтэл уншиж хонх да.мраа дуугаргаж байхад хүртэл хана тогшиж хаалга өөрөө онгойж байсныг бодоход тал.ийг.аач нарийн сү.нс манай байшингаас явах тун дургүй байсан бололтой.

Хамгийн гайхалтай нь ном уншуулсан өдрийн шөнийг эхлэн өнөөх хи.й үзэгдлүүд ор мөргүй ал.га болж бид байшиндаа сэтгэл амар амьдрах болсондоо. “Үүнээс хойш би с.үн.с хий үзэгдэл байдаг. Ийм юмыг номын хүчээр за.йл.уулдаг гэдэгт бүрэн итгэдэг болсон. Ийм зүйлээс сэргийлж явахыг ойр дотнынхондоо зөвлөдөг болсон шүү” гэж Энхбат хэмээх энэ эр ярьсныг уншигч танд хүргэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!