Дуучин Т.Ариунаа Ухнаа гуайн талаар сэтгэл хөдлөм дараах үгсийг бичжээ.. Ороод унш

МУГЖ дуучин Т.Ариунаа өөрийн хуудсандаа:
Thank you for reading this post, don't forget to subscribe!“18 хан настай байхад минь сурагчийн ширээнээс мэргэжлийн урлагийн үүд хаалгыг нээж хөтөлж оруулсан ачтан билээ Та минь.
Монголын Рок поп урлагийг хөгжүүлэхэд үнэ цэнэ, үнэт зүйлийг бий болгоход таны хүч, хөдөлмөр, туршлага, мэдлэг, чадвар, мөс чанар, бадрангуй их эрч хүч, таны минь сайхан сэтгэл, зориг, тууштай, хичээнгүй зүтгэлийг үргэлж дурсан санана. Бүх цаг үед өөрөөрөө, үлгэрлэн, соёлыг түгээж, нөлөөлж чадсан ахмад буурай байсан юм.
Түүхэн Цаг үе болгонд, домогт дуучдын, залуу уран бүтээлчдийг хөхүүлэн дэмжиж, амьдрал уран бүтээлүүдийг төрүүлэхэд жинхэнэ тулах багана нь байж, тэдний уналт, босолт алдаа, оноотой ч үед ч урам зориг хүчийг өгч үнэт сургаалаа өгсөөр ирсэн.
Цаг үе болгонд түүхэн уран бүтээлчд, Рок поп Эстрад урлагийн судар болсон Соёл урлагийн, хүндэтгэлт зүтгэлтэн байсан билээ. Бүх цаг үеийн туршид амьдрал урлагт чин, үнэн, зүрх сэтгэлээ, тууштай зогсолтгүй ажилласан, үзэсгэлэнтэй зүрх сэтгэлийг, ёс суртахуун, мөс чанар, бахархан дуурайх ёс зүй тань бидэнд бичигдэн сийлэгдэн үлдлээ.
Ухнаа дарга маань бүх цаг үеийн Авьяастныг урамшуулан тодруулагч, дэмжигч, сайн зөвлөгч багш минь Монголын урлагийн алтан үеийн маань Алдарын титэм, анхны Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Данзанваанчигийн Ухнаа дарга таныгаа Монгол түмэн, Монголын рокк попын уран бүтээлчид бид таныгаа үргэлжид санан дурсах болно. Гэр бүл үр хүүхдүүдэд нь…
Таныгаа Монголын үе үеийн уран бүтээлчид бид үүрд санан дурсана… Гэр бүл үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.” гэлээ