зөвлөгөө

Монголын ард түмэн сохор, дүлий биш шүү дээ Сумьяабазараа… Шэйр хийж давалгаал!

Хэдэн нөлөөлөгчтэй хамтраад ч нэмэргүй…

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Монголын ард түмэн сохор, дүлий биш шүү дээ. Оюун санааны 1000 жилийн шүүлтүүр дээрээ Шихихутаг, Данзанравжаа, Инжинаш…гээд арав ч хүрэхгүй хүнийг авч үлдсэн ард түмэн. Өнөөдрийн нөлөөлөгч гэж хуйлруулаад байдаг улс надаас эхлээд хэн ч биш. Нэг товч дарахад байхгүй болж, нэг алдаа гаргахад арчуулна. Юу үнэн, энэ үнэн.

Сумъяабазарын хувьд одоо энэ хүн хэдэн нөлөөлөгчтэй хамтран ажиллаж байна гэж сурталчлаад, хэчнээн олон одтой зурагаа авхуулаад ч явахаасаа өнгөрсөн. Тэглээ гээд Цирк залгисан, хувийн банкаа нийслэлийн төсвөөр тэтгэсэн, Монголбанкнаас 10-аад тэрбумыг гаргуулж өрөө хулхидаж дарсан, УИХ-ын гишүүн болъё оо гэчихээд болонгуутаа одоо нийслэлийг авъя аа гээд төсөв зарцуулах эрх мэдэлд шунасан…Сумъяабазар 2012 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш 10 жил хариуцлагатай албатай байсан, сайдын сэнтийд ч заларсан. Энэ хотыг, энэ улсыг ийм болгоход зөндөө үүрэг гүйцэтгэсэн…одоо гэнэт л од сугавчлаад, тод зүүдлээд улс төрийн буюу идэш уушны намтар түүхээ залруулж чадахгүй шүү дээ.

Сэлбэ голын төслийг эмэгтэй хүн удирдах болчихоод унаж байгаа юм уу? Үгүй. Энэ мэтээр өөр асуудал руу нялзааж, нийгмээ хүйсийн ялгаа гэдэг хүйтэн ангал руу хөтөлж чирээд байж таарахгүй. Сумъяабазар өөрөө унах мөрөөрөө унахгүй, нөлөөлөгч нэртэй мөрөөрөө явсан хүмүүсийг төсвийн мөнгөөр даллаж чирээд байх ч шаардлагагүй. Энэ Сэлбэ голын төсөл өөрөө албан ёсоор зарласан тендерт байгаагүй, шалгаруулалтын хууль дүрэм зөрчөөд гэнэт үсрээд гараад ирсэн, Сумъабазарын зүүгдсэн сүүлчийн аврах бүс л байсан шүү дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан.

Нөгөө талаараа нөлөөлөгч нэртэй сошиал одуудад том сургамж боллоо. Ард түмэн нүдтэй, чихтэй. Тэд чамайг шүтэж чадсантайгаа адил шүүж, магтаж чадсантайгаа адил матаж чадна. Энэ тохиолдолд шударга үнэний талд л туйлбартай зогс гэдгийг Сэлбийн 3.1 тэрбумын төсөл хэлээд өглөө. За тэр яахав, өнөө цагийн сэргэлэн залуус өнөөдрийн энэ үйл явдлаас өнцөгөө олоод харчихсан байлгүй дээ. Сумъяабазарын хувьд хотоор тоглочихоод одоо намын бага хурлаа угтан Ерөнхий сайдын суудлыг сэрүүн зүүдэлж, сэвсгэр үүлэнд умбаж яваа хүн юм гэсэн. Алхам урагшилж, шат ахих явцдаа сошиал нөлөөлөгчид, хөлсний сайтуудыг ашиглана гэж бодсон бол ашигласан, ашиглуулсан хоёр адилхан дүн авлаа. Олны танил болж байгаа, од мод, тод сод хүмүүст ч ихээхэн том сургамж боллоо.

Хэдэн арван нөлөөлөгч байгаад ч Сумъяаг өөрийнх нь унасан намгаас татаж гаргахаасаа өнгөрсөн. Хэдэн арван нөлөөлөгчтэй хамт зургаа татуулж, зураг төсөвлөөд эдийн засаг эргээд сайжирдаггүй юм, тэгж бичиж бол болдог байх. Тэгж мянгантаа бичингүүт долларын ханш 2000 руу буудаг бол амархан сайхан жаргацгаая л даа. Дүүгээ дагаж Женког долоогоод, дүрмээ дагаж Оюун-Эрдэнийг долоогоод өчнөөн жил ноёрхлоо, одоо болно оо, энэ хүн. МАН одоо зүгээр энэ хүнээ явуулж зай гарга, хэргүүдийг нь шалга, хулгайч худалч хүмүүсийг хэрхэн хаана шалгадаг юм, шалгаад өг. Цэвэрхээн цэврүү юм бол цэгцрээд гараад ирэг. Намтай, хүнтэйгээ унах гээгүй л бол өөр арга байхгүй. Эцэст нь хэлэхэд, тийм ээ, тийм, Билл Гейтс, Уоррен Баффет хоёр манай хотыг ийм болгоогүй л дээ. Болгоогүй учраас бид тэдэнтэй адилтган тэнэг хүмүүсийг харж, шүүж чадахгүй!

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!