Жүжигчин Отгоо: Амьдрал минь одоо овоо л цэгцэрч байнадаа гэтэл алдсан, ачилж ч чадаагүй байхад л ..

Жүжигчин Отгоогийн хувьд адтай сэрэглэн, авъяаслаг жүжигчин билээ. Өнгөрсөн оны 5 сард алдарт эхийн одонгоо гардан авсан тэрээр буцаж ажилдаа орон уран бүтээлээ туурвиж эхэлсэн.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэрээр цахим хуудаснаа өөрийнхөө амьдарлын нэгээхэн хэсгийг бичин оруулсан билээ.
Би 10-р ангиа төгсөөд үеийнхэн маань сургууль соёлд яваад байдаг би гэдэг хүн явж чадаагүй аймагтаа үлдэж театрт дагалдан жүжигчнээр ажилд орлоо. Өө тэгээд дуучин, жүжигчин, бүжигчин, хөтлөгч, хүмүүсийн гар хөлийн үзүүрт зарагдаж дуртай ажлаа өглөө 8 цагаас орой 6 хүртэл хийнэ.
Харин 18 цагаас шөний 4 цаг хүртэл баранд бармен хийдэг байлаа. Залуу хүүхэд заавал найз нөхдийнхөө араас хот орж оюутан болоод жүжигчин болно гэсэн мөрөөдлөө орхилгүй ажилсаар нэг л өдөр ам минь хажуу талдаа гараад юм ярьж чадахаа байв.
Өдөр шөнө, нойр хоолгүй ажилсны маань гавьяа гүн ядаргаанд орчихов. Хүүхэд болохоорой бүтэн өдөр сэт сэвгүй унтаад гайгүй болоод л ажлаа хийсэн. Энэ хугацаанд ээжийгээ алдаж хамгийн хэцүү үеийг туулсан.

Сэтгэл санаагаараа газрын гаваар ортлоо гутарсан би мөрөөдөлдөө хүрэхийн төлөө тэмцсээр СУИС-д оюутан болж чадлаа. 1 курсын өвөл нь боломж олдож цасан охин болж Улаанбаатарт анхны мөнгө олж байв. 2-р курсдээ “Шинэ үе” продакшнд дагалдан жүжигчинээр ажилд орсон. Оюутан байхдаа найз бандийхаа ахаас ( Одоогийн бол нөхөр маань) мөнгө зээлээд цагаан утас ажиллуулдаг байлаа.
Бас байгууллагуудын оюутны үзлэгийг нь бэлдүүлж орлого олно. Сургуулиа төгсөөд анхныхаа хүүг төрүүлээд хажуугаар нь “Арт академи” гэж жүжигчний сургалтын төв ажиллуулж хэсэгхэн багшиллаа.
Солонгосоос оймс бөөндөж зардаг байлаа. Тумбаашд хувцасны лангуу түрээслээд хувцас зардаг байлаа. Хоёр өрөө байр түрээслээд нэг өрөөг нь түрээслүүлээд үнэгүй амьдардаг байлаа.
Тарагны үйлдвэр худалдаж аваад шөнөжингөө таргаа хийгээд нөхөр маань бөмбөгөр орж зараад хэдэн төгрөг олоод бөөн баяр ирдэг байлаа.
“Цэмцгэр” нэртэй хими цэвэрлэгээний газар ажиллуулж хэсэг үзлээ. Солонгосоос гоо сайханы бараа оруулж ирж өөрөө лайваа хийгээд нөхөр маань хүргэж өгөөд зардаг байлаа.

Жүжигчин Отгоогийн хувьд адтай сэрэглэн, авъяаслаг жүжигчин билээ. Өнгөрсөн оны 5 сард алдарт эхийн одонгоо гардан авсан тэрээр буцаж ажилдаа орон уран бүтээлээ туурвиж эхэлсэн.
Тэрээр цахим хуудаснаа өөрийнхөө амьдарлын нэгээхэн хэсгийг бичин оруулсан билээ.