зөвлөгөө

Жүжигчин Нандинцэцэгийн дур булаам хоот зургууд..

Жүжигчин Нандинцэцэг Тэрээр инстаграм хуудаснаа 100мянга гаруй дагагчидтай болжээ.Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс юугаараа ялгардаг вэ гэвэл энэрэнгүй чанар, зөөлөн сэтгэл юм” гэж өгүүлэх эелдэг даруухан бүсгүйтэй ярилцсан яриагаа хүргэе. Тэрээр “Хөхөөний үүр”, “Орилоон”, “Дурлалын галт тэрэг”, “Асрагч аав”, “Админ Z”, “Гэнэтийн зочид” зэрэг киноны дүрээрээ олонд танигдсан жүжигчин Р.Нандинцэцэг билээ.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

-Та ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? Уран бүтээлээсээ түр завсарлага авсан. Ойрд реклам, зар сурталчилгаан дээр түлхүү ажиллаж байна. Удахгүй шинэ контент руу орох төлөвлөгөөтэй байгаа.

-Жүжигчин мэргэжлийг сонгоход хамгийн ихээр нөлөөлсөн зүйл нь юу вэ? Манай аав хөгжим тоглодог, дуулдаг байсан бол авга эгч маань бүжигчин байлаа. Гэхдээ олонд танигдсан, урлагаар дагнасан хүн байдаггүй. Хүүхэд бүр л урлагийн хүн болохыг битүүхэндээ хүсдэг байх. Тэр л хүслээрээ анх Соёл урлагийн их сургуулийн босгыг алхжээ.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ?Миний хүүхэд нас одоо байгаагаасаа тэс ондоо. Дуугүй талдаа даруухан, дотогшоо хүүхэд байлаа. СУИС-д ороод илүү нээлттэй болсон байх. Багаасаа л урлагт дуртай, урлагийн үзлэгтээ тасралтгүй оролцдог авьяастай хүүхэд байсан. Мөн адил хичээлээ хийдэг олимпиад, уралдаан тэмцээнүүдэд оролцоно. Би таван нас хүртлээ Хөвсгөл аймагт амьдарч байв. Хонь, хурга хариулаад л, хөдөөний хүүхдийн хийдэг бүхий л зүйлийг хийдэг байлаа. Тэгээд зургаан настайдаа хотод шилжиж ирээд, арван жилээ ШУТИС-ийн лицей сургуулийг төгссөн. Тэгээд л СУИС-д орсон доо. Уг нь өөр мэргэжилтэй болох гэж байгаад “халтираад” СУИС руу орсон гэхэд болно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!