зөвлөгөө

В.Баттулга: Бид 5 нь нэг Ганган тоглолт хийхээр төлөвлөж байна.. Хэрвээ Дэмжиж байвал дарж ороод..

Ижил заяа, нэгэн сэтгэлээр Монголын урлагтай амьдралаа холбосон Зууны манлай хос дуучин, Монгол Улсын Гавьяат Жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Хоёр гавьяатын сайхан хоолойг хүү В.Баттулга нь ч өвлөн авч, өдгөө уран бүтээлээ туурвиж буй. Тэдний хүү дуучин Баттулга өөрийн цахим хуудаснаа гэр бүлтйн таван гишүүн нийлсэн тоглолт хийх тухай мэдээг дуулгаж фэнүүддээ хүлээлт үүсгээд буй

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Тэгвэл түүний ууган охин, дууч удмын үргэлжлэл болж буй Б.Дуулимыг бид урьж ярилцлаа. 18-хан настай энэ охин Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хуучны хоёр ч дууг өвөрмөц, цээл хоолойгоороо дахин амилуулан төдийгүй саяхан өөрөө үг, аяаа зохиож, клипжүүлсэн дуугаа олон нийтэд цацжээ.

ӨВӨӨ, ЭМЭЭ МААНЬ БАГА БАЙХААС МИНЬ Л МАНАЙ ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН ДУУЧИН ГЭЖ ӨХӨӨРДДӨГ БАЙСАН-

-Сүүлийн үед хүмүүс таныг зууны манлай хос дуучин, хоёр гавьяатын ач охин гэдгээр нь илүү их таних боллоо. Яг Б.Дуулим гэж хэн юм бэ. Хувь хүн талаасаа бидэнд өөрийгөө танилцуулаач. Намайг Баттулгын Дуулим гэдэг. Би 18 настай. Жүжигчний мэргэжлээр сурдаг. Хувь хүний талаас гэвэл зөрүүд, өөрийнхөө байх дуртай тийм хүн юм болов уу/инээв/. Б.Дуулимыг их багаасаа дуулж эхэлсэн гэж сонслоо. Яг хэдэн настайдаа өөрийгөө дуулах авьяастай гэдгээ мэдсэн бэ.


-Би гурван настай байхдаа эмээ, өвөө, аавтайгаа хамт аялан тоглолтоор явж Монголыг бүтэн тойрч байсан. Бага байхаасаа л орон нутгийн тоглолтуудад өвөө, эмээгээ дагаж явдаг хүүхэд байлаа. Тухайн үед “Цагаан баавгайн бамбарууш, тоглон наадаж байна” гээд л хүүхдийн дуу ганцаараа дуулчихна. Бас тоглолтын дундуур “Жалам хар” явахад аяыг нь дуусан дуустал тайз тойрч бүжиглэдэг хүүхэд байсан. Яг өөрийгөө дуулах авьяастай гэдгээ сайн таньж мэдсэн гэвэл нэгдүгээр ангид байхдаа юм болов уу. Тухайн үед урлагийн үзлэгт орж алтан медаль авч байсан.

Саяхан Монгол түмний сэтгэлд хоногшсон дуунуудын нэг болох “Анхны хайр” киноны дууг дуулсан. Чухам яагаад энэ дууг сонгож дуулах болов?Өмнө нь би “Жинжиймаа” киноны дууг мөн дуулсан. Үе тэнгийнхэн болон надаас насаар бага дүү нар маань “Анхны хайр”, “Жинжиймаа” гэж ямар дуу болох, тухайн үед ард түмэнд ямар их хайрлагдаж байсан нандин дуу гэдгийг төдийлөн мэдэхгүй шүү дээ. Тийм учраас хуучны ийм сайхан дуу байдаг шүү гэдгийг залуу үеийнхэн таньж мэдээсэй гэж хүссэн. Нөгөө талаар “Анхны хайр”-ын ая, үг нь надад маш их таалагдсан учраас сонгосон.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!