Путин хавдраас болж хагалгаанд орж, хамсаатандаа эрх мэдлээ шилжүүлнэ. ЭНЭ ҮНЭН ҮҮ

Путиний эрүүл мэндийн талаарх мэдээлэл шар хэвлэлүүдээр ихээхэн гардаг байсан. Түүнийг хавдар туссан гэх мэдээлэл энэ удаад ч Орос, Украины чөлөөт хэвлэлүүдээр гарчээ.Британийн The Sun сонины мэдээлснээр, Путиний эмч нар түүнийг ойрын үед мэс засалд орох шаардлагатай хэмээн зөвлөж байгаа гэнэ. Энэ хэвлэлд Путинийг хавдар, Паркинсоны өвчин, шизофрени, сэтгэл гутралын өвчинтэй гэдэг нь батлагдсан хэмээжээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!“Өдгөө 69 настай Владимир Путин тун удахгүй мэс заслын ширээн дээр хэвтэхээс аргагүй боллоо. Түүнийг эзгүй хойгуур улс орныг Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев удирдана” хэмээн The Sun бичжээ. Патрушев одоо 70 настай, Украин дахь Оросын армийн стратегийн ард чухамхүү түүнийг зогсдог гэгддэг.Түүнчлэн гагцхүү Патрушев л Украин неонацистуудаар дүүрсэн гэж итгүүлж, ятгасан гэж эх сурвалж мэдээлжээ.