Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Өвөө бид хоёрын хамгийн сүүлийн дурсамж гэвэл том өрөөнд хоёулахнаа диван дээр суунгаа.. Үүнийг ярих гэхээр л..

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Тэр шөнө өвөө бид хоёр бараг унтаагүй ээ… Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуйтай ярилцлаа. Тэрбээр “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Хасарын хүү билээ. Х.Хасуй өдгөө Франц улсын Страсбургийн их сургуульд цөмийн физикч мэргэжлээр сурч байна.
Thank you for reading this post, don't forget to subscribe!-Сайн байна уу. Алс холын улсад суралцаад хэдэн жил болж байна вэ? Яг 10 дахь өвөлтэйгөө золгож байна. Харин Страсбургийн их сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцдаг. Энд би аав, ээжтэйгээ амьдардаг байсан ч тэд хоёр жилийн өмнө Монгол руу буцаж, би ганцаараа үлдсэн юм. Гэтэл ээж саяхан ирсэнд маш их баяртай байгаа. Гэр дүүрээд л … Хичээлээ тараад гэртээ ирэхэд ээж халуун хоол, цайтай угтах нь аз жаргал юм даа.
Тэгвэл аавыгаа, Монгол орноо санаж байна уу? Аавдаа очиж үнсүүлж, бас уйлж, 3aгнуулмаар байна. Би айлын ганц хүү болохоор их зожиг л доо. Гэхдээ аавтайгаа их дотно. Аав, ээж хоёртоо би бүх зүйлээ ярьж, зөвлөлддөг. -Гэхдээ ааваасаа илүү өвөөтэйгөө дотно байсан болов уу гэж боддог юм … Тийм ээ. Өвөө бид хоёрын хамгийн сүүлийн дурсамж гэвэл том өрөөнд хоёулахнаа диван дээр суугаад ярилцаж байхдаа яг л найзууд шиг байсан. Толгойгоо нийлүүлээд л ….
Тэр шөнө бараг унтаагүй дээ. Бүх төрлийн сэдвээр ярилцсан. Мөн намайг Монголд очих болгонд өвөө, эмээ газар их үзүүлдэг байсан. Би ч тэдэнтэйгээ сайхан газраар аялах дуртай. Нэг дурсамж хэлэхэд, Хөвсгөл аймаг руу дээхэн явах замдаа Булганд түр саатсан юм. Тэгэхэд би мах идсэнээс болж гэдэс eBдөж эмн элэгт хүргэгдэв. Тэгээд маргааш нь Хөвсгөлд очиж хоноод өглөө сэртэл өвөө миний кейтийг өмсчихсөн өөрийнхөө дулаахан гутлыг намайг өмс гэж билээ. Энэ дурсамжаа бодохоор би одоо маш их гунигладаг. Хайр энгийн байх тусмаа их хүчтэй юм аа.