БҮСГҮЙЧҮҮДДЭЭ ГЭЖ ЗАХИХАД Битгий над шиг бие, сэтгэл, цаг хугацаа, амьдралаараа хохироорой… Дараад унш..

Би нэгэн гадны хөрөнгө оруулттай компанид ажилладаг жирийн эмэгтэй. Намайг гаднаас нь харсан хэн ч юугаар ч дутагдаж гачигдаагүй жаргалтай бүсгүй гэж дүгнэх байх. Харамсалтай нь тийм биш л дээ. Надад залуу нас, бие хаа, царай зүс, ажил төрөл, гэр орон, хамт олон гээд дутах юм байхгүй л дээ, гэхдээ миний хувийн амьдрал бол үнэндээ л бүрхэг. Би бүр багадаа аавыгаа алдчихсан, хэзээ ч эцгийн хайрыг мэдрээгүй нэгэн бөгөөд найз залуутай болохдоо
Thank you for reading this post, don't forget to subscribe!үргэлж л нөмөр түшиг болох аавыг минь орлож чадахгүй гэхэд ядаж л намайг хайраараа хамгаалдаг хүн байгаасай гэж хүсдэг. Анх оюутан байхдаа надаас нилээн хэд ах нэг найз залуутай болов оо. Тэгтэл удаа ч үгүй жирэмсэн болчихлоо. Тэр залуу намайг жирэмсэн болсныг мэдмэгцээ хаясан. Яг үнэндээ хүний хог болсон амьтан байсан.
Дээрээс нь би сургуулиа төгсөөгүй орон байр ажил төрөл гээд бүх зүйл жигдрээгүй байсан болохоор дөнгөж 20 настайдаа хэдий хэцүү ч гэлээ анхныхаа хүүхдийг хөндүүлсэн.Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрч, сургуулиа ч төгсөж би одоо ажиллаж буй компанидаа орсон юм. Шинэ газар, шинэ ажил, шинэ найз нөхөд гээд бүх зүйл их сайхан би зүгээр л нисч байлаа. Би багын л их чөлөөт сэтгэлгээтэй хүүхэд байсан болохоор гадныхантай хамтарч ажиллахад үнэхээр урамтай их ч зүйлийг сурч байлаа. Миний араас маш олон залуу гүйдэг байсан. Тэр дундаас надад хамт ажилладаг нэгэн
Австрали залуу туйлын их таалагдаж бид 2 учир ургуулж эхэллээ. Тэрний маань бүх юм надад үлгэрийн юм шиг сайхан санагдаж билээ. Би тэр хүнд дуралсан тэр ч надад дурласан. Хүмүүс намайг муугаар ярих, завхай зайднаар дуудахад би нэг удаа ч эмзэглэж байгаагүй. Надад зөвхөн тэр маань байхад хангалттай байсан.
Жичдээ нэг зүйлийг хэлэхэд би өөрөө цус холилдсон эрлийз төрхтэй, хэн ч намайг хараад цэвэр монгол бүсгүй гэж хэлэхгүй. Би түүнтэйгээ мөнгө бодож найзлаагүй ээ. Дээрээс нь би янз бүрийн явдал суудалгүй болохоор надад ичиж 30воод нууж хаагаад байх юм огт байхгүй. Би тэр хүнийг үнэхээр хүн гэдэг утгаар нь хайралсан хэн ч юу ч гэж хэлж байсан тоохгүй л байгаад байсан. Ингээд цаг хугацаа явсаар, хайрлан дурлаад жаргаад л диваажин гэдэг шиг л сайхан байлаа. Гэтэл тэр нэгэн өдөр энэ сайхан амьдралыг минь аянга ниргэх шиг л болж хайрт залуу маань хойноо гэр бүлтэй, 3 хүүхэдтэй гэдгийг бүр эхнэрээс нь мэдлээ.
Тэр даруйдаа л би салах шийдвэр гаргасан ч хэтэрхий оройтчихсон. Тэрэндээ би дэндүү хайртай болчихсон байсан, хичнээн хичээгээд салж чадаагүй юм. Дотроо чи нүгэл хийж байна боль гээд хэдэн мянган удаа хүчлээд болоогүй юм даа. Тэр өдрөөс хойш нөгөө сайхан аз жаргал маань аажим аажимаар багассаар, тэгсэн чинь бурхан минь би дахиадл жирэмсэн. Энэ удаад гаргая гэж бодсон ч хайрт залуу маань намайг дэндүү их гомдоож бодлоо өөрчлөхөөс өөр аргагүй болгосон.
Тэр мэдмэгцээ л баахан 30влон яриад л, лекц айлдаад, амраад явсан чинь огт ярихаа больсон гэтэл би энд ганцаараа, жирэмсний хордлогонд орчихсон ганц удаа ч болов ярих байх гээд бөртийтөл хүлээгээд л хүлээгээд л… Н0вш гэж дахиад л үр хөндөлт би бүр одоо өөрийгөө жигшиж байна. Тэр эргэж ирлээ. Би түүнийгээ маш их санасан болохоор голдоо ортол гомдсон ч түүнийгээ гээд дахиад л гэрт нь гүйгээд очлоо хамт хоносон чинь хөхнөөс маань сүү шөнөжин гараад би yйлаад ямар ч тэнэг хүн хараад намайг тэр хүнд хичнээн сайныг ойлгох байсан тэгтэл намайг 30воосон нь тэр хүнд хангалттай биш байсан юм байлгүй өөр охидууд руу нүд унагаж утасны дугаарыг нь асуусан салфеткан дээрхи зурвас хармаанаас нь олдож эхэлдэг болсон юм даа.
Би энэ амьдралдаа хэнд ч ингэж их гомдож байгаагүй ээ би угаасаа тийм уран цэцэн биш болохоор яаж 30всоноо бичихэд их бэрх юм. Яаж хэлэхээ ч мэдэхгүй юм. Намайг тэгж доромжилж 30воож байхад би тэр хүнийг гээд л гэрт нь yйлаад гүйгээд очдог байсан. Бүр нэг удаа орноос нь хэрэглэсэн бэлгэвч хүртэл олж байсан. Дурлал сохор гэж үнэн юм билээ охидоо…Хүн дурлахаараа үнэхээр сохордог юм байна лээ. Одоо би тэр залуугаас салсан л даа.
Гэхдээ хайртай болохоор өөрийн эрхгүй буцаж очмоор санагдаад байх юм. Дээрээс нь хамгийн хэцүү нь бид 2-ын дундаас гарах хүүхэд маань ямар байх байсан болоо гэж дандаа бодох юм. Жоохон хүүхэд харахаар л yйлаад тэр маань одоо ийм байх байсан гээд л бүр нүдэнд харагдана зүүдлэнэ үнэхээр хэцүү юмаа. Яах ч ёстой юм бүү мэд тайвширахын тулд цагаан хоолтон болж бясалгалд явж үзлээ ер нэмэр алга. Одоо надад хэн нэгэнд итгэх итгэл найдвар, амьдралаас авах эрч хүч гэж юу ч алга – сэтгэл гэж зүгээр л нэг эзгүй тал, юун төлөө яах гэж амьд яваа юм мэдэх зүйл алга..Өдөр хоногийг бор дарсны тусламжтайгаар өнгөрүүлж байна.
Би хүчтэй байх ёстой, ийм зүйл дээр шантарч болохгүй гэдгийг мэддэг ч учирсан хүмүүс маань надад зүгээр л н0вш шиг ханддаг. Ингээд л яагаад би гэж, би ямар буруу хэрэг хийгээ вэ гээд л бодоод эхлэнэ. Гэхдээ би сонголтыг өөрөө хийсэн энэ алдааг 2 давтсан болохоор өөрийгөө хохь чинь гэж л бодох юм даа. Би энд юуг хэлэх гэсэн бэ гэхээр, хүнээ сайн таниарай хүний арьс нөмөрсөн, сайхан царайтай, уран цэцэн үг хэлтэй, хүн төрхтэй араатнуудаас хол яваарай болгоомжлоорой. Зөвхөн чамайг хайрлаж чадах тийм хүнийг сонгоорой! Битгий над шиг бие сэтгэл цаг хугацаа амьдралаараа х0хироорой.