Аварга Өсөхбаярын дүү Батбаяр Тува бөхөд унасан асуудлаар ийнхүү тайлбар хийж..

Аварга Г.Өсөхбаярын дүү Улсын харцага Г.Батбаяр тайлбар хийжээ. Тэрбээр “Тэр намайг давдаг Тува бөх нь Оюун Айдын биш Бат -Өлзий харцагатай барилдсан Сайдын Шөү гэж бөх уначихаад надтай ирээд барилдчихсан юм билээ. Тува бөхчүүдээр төрийн наадмаа самруулах зүгээр үү. Би унасан нь үнэн. Оюун Айдын өөрийнхөө оронд нөгөө бөхөө барилдуулснаа хүлээн зөвшөөрч уучлал гуйснаар би 2 ын даваанд гарсан юм шүү. Би иймэрхүү юмыг тоохгүй элдэвээр хэлээд л бай. Миний сайхан Монголчууд кк” гэсэн байна.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэрбээр өмнө нь хэвлэлд ярилцлага өгч байжээ.
-Бөх болох гараа маань бөхийн холбооны дэргэдэх “Удам” бөхийн дэвжээ, гавьяат Дамдин багш, Ш.Эрдэнэбилэг багшийн гараас эхэлсэн дээ. Гэхдээ анх миний бөхийн суурь бэлтгэл жүдо байсан. Улсын начин Б.Одхүү бид хоёр 10-р анги төгсөөд орж ирсэн, бусад нь дандаа арван жилийн хүүхдүүд байсан. Дагвадорж аварга, Дашням, Хүчитбаатар гээд ер нь сумод сайн барилдаж байгаа хүүхдүүд “Удам” дэвжээнд харьяалагдаж бэлтгэл сургуулилт хийж байсан. Хоёр жил гаруй тэндээ зүтгэж, жудогоор тэмцээнд орж байлаа. Улсын аваргад нэг удаа орж дөрөвдүгээр байр, самбо бөхөөр улсын аваргад хүрэл медаль авсан. Сүүлдээ ахыгаа дагаад чөлөөт бөх рүү орсон доо.
Анх 1997 онд 20 настай аймагтаа барилдаад тавын даваанд унаж байсан. Дараа жил нь аймагтаа түрүүлээд, 1999 онд манай өвөөгийн 100 жилийн ой болсон учраас дахиж аймагтаа барилдсан юм. Улсад анх 2000 онд барилдаж, 2001 онд зургаа давж харцага цол авсан. 2002 онд аймагтаа барилдаад, тэрнээс хойш улсад тогтмол барилдаж байгаа.
Харцага цол авахад 24 настай байсан. Ер нь улс хувьсгалын 80 жилийн ойгоор 1024 бөх барилдсан. Олон бөх барилдах тусам цолонд хүрэх магадлал өндөр байдаг учраас бэлтгэл сургуулилтаа хариуцлагатай хийсэн. Тэр наадмын бэлтгэл ер нь бүтэн жилийн хөдөлмөр шалгасан өндөр түвшнийх байсан шүү. Өсөхөө ахын багш Ганбаатар талийгаач намайг өөр дээрээ аваад цол авахын өмнө 1-2 жил эрчимтэй бэлтгэл хийлгэсний үр дүн гарсан байх.
Талийгаач багшийн “Тулга” дэвжээнд аварга Сумъяабазар, ах хоёр 10-р ангиа төгсөөд л ирж байсан юм.Улсын цол авснаас хойш арав гаруй жил болж байна. Энэ хугацаанд их сургуульд орж, төгслөө. Хичээл сургууль гэж гүйгээд хэдэн жилийг өнгөрүүлсэн. Сургуулиа төгсөөд Америкийн элчин сайдын яаманд хоёр жил гаруй харуул хамгаалалтын албанд ажиллаад таны хэлдгээр бэлтгэл сургуулилт нэлээн суларч, цолоо ахиулах тал дээр шимтэж, зүтгэж чадсангүй дээ.
Улсын цол авснаас хойш арав гаруй жил болж байна. Энэ хугацаанд их сургуульд орж, төгслөө. Хичээл сургууль гэж гүйгээд хэдэн жилийг өнгөрүүлсэн. Сургуулиа төгсөөд Америкийн элчин сайдын яаманд хоёр жил гаруй харуул хамгаалалтын албанд ажиллаад таны хэлдгээр бэлтгэл сургуулилт нэлээн суларч, цолоо ахиулах тал дээр шимтэж, зүтгэж чадсангүй дээ. /Эх сурвалж: Todmagnai.mn/