МУГЖ Г.Ундармаагийн баяр наадмын гангараа олны нүдийг хужирлаж байна.. Дарж ороод хараарай..

МУГЖ Г.Ундармаа үндэсний их баяр наадмын нээлтэд гэр бүлээрээ оролцжээ. Түүний хувцас гангараа үзэсгэлэнтэй сайхан харагдаж байгаа ч сайхан ижийж, хөөрхөн үрсээрээ гоёсон нь түүнийг илүү хүчирхэг, өөртөө итгэлтэй харагдуулж байх шиг… Жүжигчин Г.Ундармаа нь Монголын хошин урлаг, кино урлагийн салбарт түүчээлж яваа уран бүтээлч бөгөөд хүмүүнлэгийн үйлстэн, шилдэг продюсер билээ. Тэрбээр 1997 онд хошин урлагт хөл тавьсан бөгөөд 2000 – 2013 онд “Шинэ үе” продакшнд жүжигчнээр ажиллаж байв.
Thank you for reading this post, don't forget to subscribe!2013 оноос хойш “Single ladies 1, 2, 3, 4”, “Тютю”, “Амьдралоги”, “Улаан Цэцэг” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгожээ. Түүнчлэн тэрбээр “Итгэлийн танхим” ТББ -ыг үүсгэн байгуулан эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн үйлчилгээнд тав тухтай, эмх цэгцтэй, соёлтой орчныг бий болгоход хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Энэхүү ажлыг нь 2018 онд Эрүүл мэндийн салбараас үнэлэн Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байдаг. Ufilm уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин Г.Ундармаад Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор энэ оны 3-р шагнуулсан шинэхэн гавъяат билээ.