зөвлөгөө

Одооноос эхлэн Наадмаар эрлийж адуу уралдаж, Хятадын иргэд барилддаг болно… Та эсэргүүцэж байвал цааш нь шэйр..

Ардын хувьсгалын 100, 110 жилийн ойд зориулсан, тусгаар Монгол улсын төрийн баяр наадамд Хятадын иргэн барилдаж, туг тойрдог болох гэж байна. УИХ-аар баяр наадмын шинэчилсэн хууль батлагдахад бэлэн болж байгаа юм байна. Мөнгөтэй Хятадын иргэд манай хэдэн найраачдад өгдөгийг нь өгөөд түрүү авчих биз. Энэ бол зориудын санаатай үйлдэл гэж харж байна. Монголын наадам бол Монгол төрийн тусгаар тогтнолын баяр юм. Гэтэл Монгол төрийн тусгаар тогтнолын баяраар Хятадын иргэн бөхийг барилдуулж туг тойруулъя гэж байгаа нь Монголыг дэлхийд Хятадын нэг хэсэг мэт харагдуулах зориудын явуулга гэж харж байна. Бид Монголыг дэлхийд Хятадын нэг хэсэг болгож харагдуулах гэсэн Хятадын бодлогыг эсэргүүцэх ёстой. ТУСГААР МОНГОЛЫН ТӨРИЙН НААДМААР ЭРЛИЙЗ МОРЬ ЦОЛОО ДУУДУУЛЖ, ХЯТАДЫН ИРГЭД ТУГ ТОЙРОХ ЁСГҮЙ.

ХЯТАДЫН ЭРДЭМТЭН ГАДААД МОНГОЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД БУЦААЖ АВНА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА ГЭЖ ХЭЛЛЭЭ. Хятадын ардын их сургуулийн ОУХС-ийн орлогч эрхлэгч Жин Шан гэгч хүн Гадаад Монголыг ойрын үед БНХАУ-д нэгтгэх талаар ярьж буй бичлэг 2 жилийн өмнө цахим сүлжээнд тавигдсан. Манайхан энэ муу хятад мөрөөдлөө л ярьж байна, хаха гэж инээлдэж байв. Гэтэл одоо манайхан арчаагүй царайлаад, яана аа хятад, хятад, баларлаа шүү, одоо яах вэ гэж хий л бухимдаж байна. Өнөөдөр Хятадаас авсан асар их зээл, 2030 он, хөгжлийн галт тэрэг, Монголын ТВ-үүдийн дэлгэцийг эзэлж буй Хятад кино, лиценз, махны асуудал, чөлөөт бүс, виз, ҮХНӨ, Эрүүгийн хууль, Үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлалыг өөрчлөх асуудал гээд асуудлууд ар араасаа асар хурдан шийдэгдэж байгааг монголчууд харж байгаа ч юу хийж чадахгүй бухимдаж байна.

Монголчууд аа, Жин Шан гэгч хятад эрдэмтэн юу хэлснийг дахин унш!!!! ХЯТАДЫН ЭРДЭМТЭН ГАДААД МОНГОЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД БУЦААЖ АВНА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА ГЭЖ ХЭЛЛЭЭ Хятадын ардын их сургуулийн ОУХС-ийн орлогч эрхлэгч Жин Шан: “Хятадаас алс буй өвөг дээдсийн Чин Гүрний өгсөн улсыг Орос улс буцааж өгөх болно. Өөрийн 1 сая 500 мянган км газар нутгийг хэрхэн авах вэ? Яаж авбал болох вэ? Хятад хүмүүс зүүн хэсэгтээ багтаж шингэхгүй болоод байна. Буцаан авч асуудлыг шийдэх гарц байна. Гадаад Монголын тусгаар байгаа гол шалтгаан бол ОХУ. ОХУ-тай тохирч буцааж авах боломжийн талаар хөдлөх байх гэж би итгэж байна”. Жин Шан Оросыг аргалчихвал бусдаар “ок” гэж байгааг сайн анхаар! Гэтэл Орос Украйнтай дайтаад барууны хоригт орсон нь хятадуудад Монголын чиглэлд бодлогоо хурдасгах боломж өгчихлөө. Хятад бол хэн дуртай нь юу дуртайгаа бурдаг улс биш. Хятадын хамгийн том их сургуулиудын нэг болох Хятадын ардын их сургуулийн ОУХС-ийн эрхлэгч эрдэмтэн хүн ингэж хэлж байна шүү! Хятадын төрийн бодлогыг дарга нар биш, эрдэмтэд нь тодорхойлдог гэдэг нь үнэн аж. Яана даа энэ Монгол улс! Иргэд одоо ойлгохгүй байгаа ч өвөрлөгчид шиг тамлуулаад, уусаад, монгол хэлээр ярих ч эрхгүй болох үед бүх зүйл оройтсон байх болно

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!