зөвлөгөө

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Намайг Нийтийн төлөө дуугархад ийм их дарамт ирдэг.. Та нарт хандаж хатуухан хэлчье..

Н.Өнөрцэцэг: Баримт гаргаж, шүгэл үлээсэн сэтгүүлчдээ төлбөр авч сошиалд харлуулдаг байдал үргэлжилбэл энэ улс сүйрнэ шүү. Сэтгүүлч Лодойсамбуу бид хоёр яахав угаасаа өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч, шалдар булдар юмнуудад буугаад өгдөггүй ижил зантай. Гэхдээ надад бас амь амьдрал, нэр төр гэж байдаг юм шүү. Гурван настай үр минь орноос унаад уруулаа сэтлээд 2 цаг шахуу чарлахад би тэнд сэтгэл үймэрсэн ч зогсч л байсан шүү.

Нийтийн төлөө дуугархад ийм их дарамт ирдэг бол бүгд хувиа хичээх болно шүү. Ахиад хэлье, нийтийн төлөө дуугарсан нь ад болдог нийгэм юм бол бусад сэтгүүлч шиг дуугүй байж бас чадна. Би нэр бүтэн үр хүүхдүүддээ үлдэх алдах амьдралтай ээж хүн шүү!!! Надад тэр хараал идсэн нэр хүнд чинь хэрэггүй, сэтгүүлч юм бол сэтгүүлч шиг ажиллаад л дуусна гэж боддог.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!