Хар цагаан хэл амыг зайлуулагч “Цагаан шүхэрт”.. Энэ наадмаар заавал Та..

Амны уншлага болгох аваас тэр бодгаль насан эцэслэхийг хүртэл мэс, хор, гал, усны аюул тэргүүтэн цаг бусын үхэлд хүргэх элдэв нөхцөлд үл чадагдана. Насан эцэслэх хүртлээ шулмын эрхэнд үл ормуй. Тэнгэрийн ад тэргүүтэн элдэв адын аюулд өртөхгүйгээр барахгүй ад, зэтгэрийг эрхэндээ оруулан өөртөө нөхөрлүүлнэ. Урд насандаа үйлдсэн түйтгэр бүхэн барагдах болно. Үр хүүхэд удам угсаа хүссэн хүн энэ тарнийг унших ба биедээ хадгалвал үр хүүхэдтэй болох ба нас, буян, хүч чадал цогцолсон сайн хүнээр удам залгах болно. Ү.хэж егүүдээд хойд төрөлдөө ертөнцийн дээд орон болох Энхжинд төрнө.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэнд төрөөд бодьсад болно. Энэ тарнийг анхаарагч хүний эргэн тойронд айл саахалт, хот балгад, орон даяараа хүн ба малын өвчингүй болно. Хэрүүл тэмцэл дайн самуун ч үгүй болно. Хур бороо ч цагтаа ормуй. Цагаан шүхэрт бурхны номыг унших үед юу бодох вэ? – Цагаан шүхэрт бурхны лагшин цагаан өнгөтэй, хоёр мутар, хоёр хөлтэй бөгөөд зүүн талдаа цагаан шүхэр барьсан буй. Энэхүү бурхан өөрийн өмнөх огторгуйд бодитой заларч ирсэн байна хэмээн бясалгаад ном уншихын сацуу түүний лагшнаас гэрэл цацарч биед тусах үед биед байсан ариун бусын хамаг зүйлүүд, хилэнц түйтгэр, элдэв хэл ам, хэрүүл тэмцэл, ялангуяа ад донгийн элдэв хорлол, гаж буруу хүсэл, муу зуршилд автах зэрэг сөрөг талууд бүгд амирлах болтугай.
Нас буян арвижиж, эрч хүчийг эрхшээх зэрэг эерэг нөхцөл бүгд бүрдэх болтугай. Энэ адил эцэг эх тэргүүтэй эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан бүгдээрээ Цагаан шүхэрт бурхны адис жинлавыг хүртэж бүгд амар амгалантай болох болтугай хэмээн залбираарай