зөвлөгөө

Д.ХАДБААТАР АВАРГЫН ХҮҮ ДАВААЖАВ: Би аавтайгаа хоёр удаа л уулзаж байсан.. Тэр үедээ би..

ХҮҮХЭД ШИГ Л ГЭНЭ, ЦАЙЛГАН Х.ХАДБААТАР АВАРГА МИНЬ-Хорьдугаар зуунд Монгол Улсын хэмжээнд 17-н аварга төрөн гарсан байдаг. Түүн дотроос бяр хүчээрээ гайхагдаж, домог болон алдаршсан аварга Д.Хадбаатарын хүү Даваажавтай ярилцлаа. Бид монголын ард түмэнд домог мэт яригддаг Дагвацэрэнгийн Хадбаатар аваргын тухай болон “Хадбаатар сан”-ийн тухай хөөрөлдсөн юм. Ингээд уншигч та бүхэнд энэхүү ярилцлагаа дэлгэж байна. -Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе?-Сайн байна уу. Нойтон цас, бороотой холилдож ороод сайхан байна даа. Одоо л хавар өнгөө засаж, цэцэг ногоо дэлгэрнэ дээ. Хувьтай хүн хурнаар гэдэг. Энэ сайхан өдөр ярилцлага хийж танай сайтын уншигч олонд мэндчилэх гэж байгаа даа баяртай байна. Хоёулаа шатар нүүх зуураа хөөрөлдөх үү.-

Тэгье. Бололгүй яах вэ?-За хө. Би чамд нэг түүх ярьж өгье.Бид хөөрөлдөх зуураа шатар нүүлээ. Тэрбээр ноёныхоо урд хүүг хоёр түлхэн нүүгээд ийнхүү ярилаа. “Сүүж ууланд бөхчүүд бэлтгэлд гараад хоёр, хонож байж л дээ. Дархан аварга Ж.Мөнхбат, З.Дүвчин заан хоёр нүүж, аав уулын бэлээс Хоёр 40-ийн бидонтой ус аваад алхаж байна гэнэ. Гэтэл замд нь нэг морьтой хүн таараад 40 минут хэртэй юм яриад зогсжээ. Тиймээс шатар тоглож байсан болон бэлтгэлд хамт гарсан бөхчүүд “Өө цаад Хадаа чинь усаа аваагүй байна шүү дээ. Усаа авсан бол ийм удаан бариад зогсоод баймааргүй юм” хэмээн ярилцаж байж л дээ. Аав гэтэл ус аваад ирсэн байгаа юм. 40 литр ордог хоёр савтай ус бариад тэгж удаан юу ч болоогүй юм шиг зогссон гэхээр үнэхээр их баяртай байжээ. Ирэхээр нь Д.Мөнхбат аварга “Чи ус авахгүй яасан юм бэ” гэжээ. Гэтэл аав “Усаа аваад ирлээ” хэмээсэн байна. Хариуд нь Мөнхбат аварга “Тэгээд усаа тавиад хүнтэй ярихгүй яасан юм” гэж байсан гэдэг. Энэ мэтчилэн олон л түүх бий дээ.

-Энэ түүхийг би өмнө нь сонсож байсан юм байна. та өөрөө сонирхолтой түүхээс нь яриа дэлгэж болох уу?-Дархан аварга Д.Цэрэнтогтох ах улсын аваргын тэмцээнд орох гээд бэлтгэл нь нэлээд цөмөрчихсөн /бэлтгэл нь хэтрээд ядарсан/ спортын ордны хажууд сууж байж л дээ. Аавыг очтол Цэрэнтогтох ах “Би маргааш бие дийлэхгүй байх, одоо яана аа” гэсэн байгаа юм. Тэгэхээр нь аав “Хоёулаа тийшээ оръё. Ногоотой шөл их гоё. Нэг, нэг шөл авч ууя” гээд дагуулж ороод ногоотой шөл авч өгч л дээ. Маргааш нь Цэрэнтогтох ах улсын аваргад түрүүлээд, медалиа зүүгээд зогсож байсан чинь аав “чи надад өртэй шүү” гэж л дээ. Цэрэнтогтох ах юун өр байдаг билээ гэж бодоод гайхаад асуусан чинь “Яагаа вэ шөл, шөл” гэсэн гэдэг. Энэ түүхийг Цэрэнтогтох аварга надад ярьж байлаа. Ер нь хүүхэд шиг цагаахан хүн байсан гэж ярьдаг. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр олон бөхчүүд аавын тухай дурсаж ярьсан байдаг. Энэ бүхэнд би ааваараа бахархдаг даа.-Тэгэхээр монголын ард түмэн Хадаа аварга, Хадаа аварга гээд олон үлгэр, домог мэт энэ хүний тухай ярьж байна.

Энэ хүнийг хүмүүс одоо болтол хайрласаар байгаагийн гол шалтгаан нь юу юм бол. Энэ талаар та юу гэж боддог вэ?-Яагаад хүн болгон ярьж байна гэхээр өнөөгийн нийгэм хүн чанараа жаахан гээгээд байгаа шүү дээ. Тиймээс хударгатай, нэг зангаараа явсан хүмүүс өгүүлээд байгаа юм. Хүн чанартай, хийж бүтээсэн сайхан хүмүүсийг одоо болтол дурсан ярих олон хүн байна. Жишээлбэл, П.Адарсүрэн гуай, Б.Лхагвасүрэн, Р.Чойном, гээд ард түмнийхээ дунд дурсагдаж, тэднийхээ зүрх сэтгэлд амьд яваа шүү дээ. Энэ нь ерөөсөө л хүн чанартай нь холбоотой гэж боддог. Муу аав минь олонтой хүн байжээ.Ер нь хүүхэд шиг цагаахан хүн байсан гэж ярьдаг-Та төрсөн эцэг болох Хадбаатар аваргатай анх хэрхэн уулзаж байсан бэ. Энэ талаар сонирхолтой яриа дэлгэж гэж бодож байна?-Энэ түүх их сонин л доо. Намайг төрсөн хүү шиг ээ хайрлаж өсгөсөн Пүрэвдорж гэж хүн бий. Тэр хүнийг би хойд эцэг гэж хэлэх хамгийн дургүй. Тэр хүнээр би бахархаж явдаг. Мөн тэр хүнээр овоглож өдийг хүртэл амьдралаа.

Пүрэвдорж гэж хүн байсан болохоор би элэг бүтэн өссөн.-Би хүүхэд байхдаа хүнсний 20 дээр ар.хи болон спирт зардаг байлаа. Тухайн цаг үе ч хэцүү байсан. Нэг өдөр том биетэй өндөр хүн, намхан, жижигхэн хүнтэй явж байхтай тааралдлаа. Тэр намхан нь аавын найз тарваган Бадарч гуай байсан. Тэр хүн ирээд “хэдэн ширхэг байна” гэж байна. Би “24 ширхэг байгаа” гэлээ. Гэтэл цүнхтэй 24 шил ар.хийг маань аваад явчихлаа. Би тухайн дээ.рэмдүүллээ гэж бодоод найз нөхдөө цуглаад чулуу, мод бариад зогсож байсан юм. Тэр үед дээл өмссөн өндөр ах “Даваажаваа наашаа хүрээд ир” гэсэн. Энэ үг яагаад ч юм надад их дотно санагдсан. Яваад очтол хамт явсан хүмүүстэй энэ миний хүү гэж танилцуулаад надад цүнх дүүрэн мөнгө өгч байсан. Ингэж л төрсөн аавтайгаа уулзаж байлаа. Үүнээс өмнө бүүр багадаа 23-р сургуульд сурдаг байв. Тиймээс сургуульруугаа алхаад явж байтал хүнсний 20 дээр дөрвөн ах авдар, авдар ар.хин дээр суучихсан байсан. Нэг нь намайг дуудаад толгой дээрээс бариад “Энэ миний хүү шүү дээ” гээд л байлаа.

Би жаахан хүүхэд байсан болохоор их бишүүрхсэн. Тэгээд миний магнай дээр үнэрлээд 100-н төгрөг өгч байсан. Энэ түүх одоо болтол мартагддаггүй. Ингэж л хоёр уулзсан даа. Түүнээс биш тухтай суугаад эцэг, хүүгийн ёсоор уулзаж байгаагүй ээ.-Аавын найз тарваган Бадарч гэж хүний тухай та сонссон түүхээсээ яриа дэлгэж болох уу. Ер нь яаж энэ хүн Хадбаатар аваргатай найзалж, нөхөрлөсөн юм бол?-Дархан аварга Цэрэнтогтох ах, Монгол Улсын тод манлай уяч Д.Даваахүү ах, аав энд хэд нийлээд бүжгэнд орохоор болжээ. Гэтэл бүжгэнд орохын тулд мөнгө хэрэгтэй болж л дээ. Тиймээс Мах-комбинатад ажил хийхээр очиж тэгсэн өмнүүр нь үхрийн хоёр гуя яваад өнгөрсөн гэж байгаа юм. Тэд нар гайхаад “Энэ чинь юу вэ” гээд хартал Бадарч гуай хоёр бариад явж байсан гэсэн. Хүүхдийн бакал түрүүг нь эргүүлээд өмсчихсөн байж л дээ. Нөгөө хэдийг хараад “Та нар ажил хийх юм уу” гэж асуусан гэсэн.

Тэгж л анх танилцсан түүхтэй юм билээ.-Та Хадбаатар аварга нэлээд олон хүүхэдтэй гэж хүмүүс ярьдаг. Та энэ талаар мэдэх үү?-Би энэ тал дээр албан ёсоор хэлье. Аавын анхных эхнэр Лена гэж Тува гаралтай Увс аймгийн хүн бий. Одоо Лена 61-ын гарамд амьдарч байгаа. Аав, Лена хоёрын дундаас Ууганбаяр гэж хүү төрсөн. Бид нарын хамгийн том нь гэсэн үг. Дараа нь манай ээжтэй ханилаад гарсан нь төрсөн ах Нямжав, бид хоёр байна. Тэгээд цаашлаад өөр, өөр хүнтэй ханилаад Уранзаяа, Тулгаа, Мягмарсүрэн, энэ мэтчилэн бий. Мөн Эрдэнэт хотод бас хүүхэд нь амьдарч байна. Бид нарыг нэг эцэгтэй 10 ээжтэй гэж ойлгож болно. Үнэн л энэ юм даа. “Хадбаатар сан” байгуулсны бас нэг шалтгаан нь бид нэг нэгэндээ ойрхон байх гэсэн санаа л даа.Тэд нар гайхаад “Энэ чинь юу вэ” гээд хартал Бадарч гуай хоёр бариад явж байсан гэсэн Та ээжийнхээ тухай яриа дэлгэж болох уу?-Манай ээжийг Банзрагчийн Бадамханд гэдэг.

Бид нар ээжийгээ бурхан болсных нь дараа Сүхбаатар аймгийн Онгон сумын гаралтай гэдгийг нь мэдсэн. Ээж минь Био-комбинатад амьдарч байсан хүн. 10-р сургууль сурч, МУИС-ын инженерийн анги төгссөн хүн л дээ. 1.88 метр өндөр, 120 кг жинтэй байлаа. Хүн болгонд ээжийг маань том эгч гэж хүндэлдэг байсан. Тиймээс би ээждээ зориулаад “Том эгч”, “Сайхан ээж” гээд дуу хийсэн. Ер нь амжилттай яваа эр хүний ард сайхан эхнэр байдаг шүү дээ. Тиймээс би өдий болтол ээж шигээ хүнтэй ханилах гээд одоо болтол ганц бие явж байна даа-Ээж тань Хадбаатарын аваргын тухай танд хэлж байв уу?-Хэлэх боломж байгаагүй юм болов уу даа. Тухайн үеийн амьдрал их хаалттай байлаа. Тиймдээ ч хэлээгүй биз. Уг нь хэлж, ойлгуулж, ярилцах ёстой зүйл л дээ. Үүнээс гадна хүний хүүхэд хүрэн бөөртэй гэгчээр одоо хэдэн дүү нартаа ад үзэгдээд явж байна. Пүрэвдорж аавын хоёр хүү, эцэг тусдаа ч гэлээ миний төрсөн дүү нар намайг одоо үзэхгүй.-Яагаад тэр вэ?- Хамт өсчхөөд намайг Хадбаатар аваргын хүү гээд явахаар тэр хоёрт хэцүү байдаг байх л даа.Пүрэвдорж аавын хоёр хүү, эцэг тусдаа ч гэлээ миний төрсөн дүү нар намайг одоо үзэхгүй.

-Тэгэхээр өсгөсөн аав тань энэ талаар юу гэдэг байв?-“Хадбаатар сан” санг үүсгэн байгуулахад Пүрэвдорж аав санаачилсан. Аав “За Даваажаваа чи одоо Хадбаатар аваргын тухай цаасан дээр буулгах цаг нь болсон. Юу хийж чадах вэ, түүнийгээ хий. Аавынхаа тухай юм хий, хүн амьтанд мартагдахаас нь өмнө” гэж хэлсэн. Тэгээд Соёлын төв өргөөнд өрөө авч өгч байсан. Пүрэвдорж аав маань “Хадбаатар сан”-г үүсгэн байгуулсан анхдагч хүн юм. Тиймээс надад “Пүрэвдорж сан” байгуулах мөрөөдөл бий. Энэ хүн цэргийн хурандаа хүн байлаа шүү дээ. Тийм ч болохоор би хоёр аварга аавтай хүн гэж ярих дуртай.-Таныг барилдахад Пүрэвдорж аав нь хэр дуртай байсан бэ?-Намайг барилдуулах их дуртай байсан. Дагуулж яваад л барилдуулна шүү дээ. Мөн надад “Даваажаваа чи цаашдаа барилдана гэж бодож байгаа бол эхлээд шивэртэй оймс, суганы хулмас хоёроосоо салчих” гэсэн.Би хулмастай байгаагүй л дээ. Энэ үгээр бөх хүн цэвэрхэн байх ёстой гэдгийг л хэлсэн.

Аав намайг дагуулаад барилдуулж явахад нэг аюултай юм байлаа. Тэр нь юу вэ гэхээр бөх тайлбарлагч “Монгол Улсын аварга Хадбаатар агсны хүү Даваажав” гээд дуудна. Ингэж дуудуулахаар миний дотор их сонин болчихдог. Аав харин үл тоогоод намайг дэмжиж байсан.-Та барилдахаар бүртгүүлэхдээ Хадбаатар аваргын хүү гээд бүртгүүлчихдэг байсан юм уу?-Үгүй. Яалаа гэж тэгэх вэ дээ. Пүрэвдоржын Даваажав л гэж бүртгүүлнэ шүү дээ. Хадбаатар аваргын хүү гэж дуудуулахаар надад эвгүй байлаа. Намайг барилдуулаад авч яваа аавд бүр л хэцүү байсан байх. Үүнээс гадна хөгжилтэй нэг ярьж өгье. Сумын наадамд бөх тайлбарлагч “Улсын начин Даваажав гараарай” гэж байна. Тэгэхээр нь дотроо “За одоо намайг одоо бүр улсын болгочихлоо. Ямар сонин юм бэ” гэж бодоод л зүлэг ногоон дэвжээн дээр гараад цэрэг бололтой залууг давчхаад зогсож байлаа. Гэтэл удалгүй Улсын начин Ж.Даваажав начин гараад ирсэн.

Ингэж анх Ж.Даваажав ахтай уулзаж байсан сонин түүх байдаг.Цаашдаа Д.Хадбаатар аваргын тухай юу хийж бүтээе гэж бодож байгаа вэ?-Миний нэг мөрөөдөл бол Д.Хадбаатар аваргын тухай уран сайхны бүтээл хийх юм. Би энэ бүтээлийн хийнэ гэж 13 жил худлаа ярьж байна. Яагаад худлаа ярьж байна гэхээр бүх зүйл санхүү тогтож байдаг шүү дээ. Нэг жил гайгүй овоо юм хийгээд хөрөнгө, мөнгө орж байтал нөгөөдөх нь урсгалаараа үрэгдээд нэг болж өгөхгүй байна. Тиймээс энэ жил хийнэ, энэ жил яг хийнэ гэж амлах дургүй болсон.Бид энэ хүрээд Д.Хадбаатар аваргын тухайх яриаг өндөрлөсөн юм. Харин “Хадбаатар сан”-аас зохион байгуулж байгаа болон зохион байгуулах ажлын талаар хөөрөлдлөө. Мөн бидний эхлүүлсэн шатрын өрөг дундаа орон үргэлжилж байв.-“ХАДБААТАР САН” 14 ДЭХ ЖИЛДЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА–Та “Хадбаатар сан” байгуулаад 14 жил болсон гэж ярьсан шүү дээ. Энэ сангийнхаа тухай манай сайтын уншигчдад дэлгэрэнгүй яриа дэлгээч?-2008 онд анх “Хадбаатар сан” байгуулагдаад өнөөдрийг хүртэл “Аваргын гараа” 14 дэх жилдээ хүүхдийн наадам хийж байна.

Энэ наадмаар үндэсний бөхийн залгамж халаа болсон хүүхдүүдийг бэлтгэн гаргаж байна даа. Цаашдаа үндэснийхээ бөхөөр тууштай сайн барилдах хүүхдүүд маш их байна. 4-16 насны ангиллаар зохион байгуулдаг. Сур, шагай харваа гээд илүү өргөн хэмжээнд зохион байгуулах бодолтой байна. Энэ жил нэг сайхан зүйл тохиолдож байгаа нь Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж ивээл дор Финалын барилдаан хийх гэж байгаа. Анх “Хадбаатар сан”-г Р.Сэддорж бид хоёр ярилцаж байгаад санаачилж, байгуулсан юм. Түүнээс хойш намайг тасралтгүй 14 жил авч аваад бэлэгшээгээд аймагтаа томоохон хэмжээний барилдаан зохион байгуулах болсон нь энэ юм. Тус барилдаанд 21 аймаг, есөн дүүргийн 15-16 мянган хүүхэд Өмнөговь аймагт очих байх. Барилдааны дараа 21 аймаг 330 сумын төлөөлөгч нар сугалаа сугалж дараагийн барилдаан болох газрыг сонгох юм. Сугалаагаар Баян-Өлгий аймаг байна уу, Дорнод аймаг байна уу хамаагүй бид дараагийн наадмаа тэнд очиж хийнэ.

Ингэснээр монгол бөхийн хөгжилд тодорхой хэмжээгээр ахиц гарах болов уу. Ер нь монголчууд орон нутгийн нэг суманд томоохон хэмжээний наадам хийж үзсэн үү, бараг л үгүй болов уу даа.Ер нь бөх гэхээр л зодог, шуудаг өмсөөд байдаг юм биш. Тухайлбал, өв соёлын нэг хэсэг болох монгол гутал, дээл өмсөх, мах идэх, ууц тавих, золгох ёслол, хүний өөдөөс хараад яаж суух вэ гэдгээс эхэлнэ. Тиймээс энэ талаар багачуудтайгаа ажиллаад явж байна.Нэг жил гайгүй овоо юм хийгээд хөрөнгө, мөнгө орж байтал нөгөөдөх нь урсгалаараа үрэгдээд нэг болж өгөхгүй байна-“Хадбаатар сан”-аас зохион байгуулдаг “Аваргын гараа” барилдаанд оролцоод явж байсан хүүхдүүдээс улсын цолонд хүрсэн, амжилттай сайн барилдаж байгаа бөх бий юу?- Монголын Улсын аварга Э.Оюунболд байна. Анх бакал өмсчихсөн хөөрхөн шар хүү ирж байсан. Өнөөдөр хэдийгээр Оюунболд аварга эвгүй байдалтай байгаа хэдий ч манайхаас төрсөн том аварга. Би Оюунболдоор маш их бахархдаг.

Үүнээс гадна аймаг, сумын цолтой бөхчүүд бол олон бий.-“Хадбаатар сан”-д аав тань зодог шуудаг бий юу?-Аавын олон зодог шуудагтай хүн байсан. Нэг зодог шуудгыг нь Монгол Улсын тод манлай уяач Д.Даваахүү ах урласан байдаг. Тэр зодог шуудгыг Өмнөговь аймаг авсан. Одоо тэнд үүрд хадгалагдан байна даа. Мөн би нэг зодог шуудгыг нь бурхан дээрээ залсан байгаа.-Таныг Хадбаатар аваргын тухай кино хийх байгаа гэж хэдэн жилийн өмнө сонсож байсан. Тэр кино юу болсон бэ?- Би эхлээд кино хийнэ гээд өөрийгөө бодоод явсан юм билээ. Нэг үгээр бол зөвхөн аавынхаа тухай кино хийх гээд л дээ. Би Хадбаатар аваргын хүү, би кино хийнэ гээд бүтсэн ч юмгүй яваад байсан. Нэлээд бодож, мэргэжлийн хүмүүстэй уулзаж, ярилцаад “Аварга” гэдэг кино хийхээр болсон. Тэр дотор нь аавынхаа амьдралын алдаа, оноог тусгасан үйл явдалтай кино хийнэ. Хадбаатар аварга ард түмний хүн юм байна гэдгийг ойлгосон.-Аавынхаа тухай кино гэхээр найз нөхөд нь танаар их бахархдаг байх?-Яг үнэндээ зарим найз, нөхөд маань надаас залхаж байна. “Даваажаваа чи одоо ажил хий л дээ.

“Хадбаатар сан” гээд аавынхаа нэрийг бариад мөнгө олоод, солиороод явах юм” гэдэг. Үнэндээ бол мөнгө олсон юм байхгүй. “Хадбаатар сан”-г байгуулж аавынхаа төлөө явж байгаа минь зарим нэг хүмүүст тэгж харагддаг байх л даа. Тиймээс ганц хатуу үг хэлэхэд атаархсан хүмүүс тэгдэг юм байна. Яагаад гэхээр тэр хүмүүс аавын төлөө юу ч хийж чадаагүй л байхгүй юу. Одоо уяач нарын дунд намайг “Наад Даваажав чинь их зальтай гэсэн. Аавынхаа нэрийг бариад л явдаг гэсэн” гэж байгаа. Энэ яриа яагаад гараад байгаа юм. Ерөөсөө л атаархал байхгүй юу. Ингэх тусам нь би хурцлагдаж цаашаа явна. Би аавынхаа олон сайхан зүйл хийнэ, хийх ч болно.-Та хэд кино тоглосон байх аа?-Кино хийх гээд явж байгаа хүн киногоо мэдрэх юм билээ. Тэгж чадахгүй бол хийнэ гэж байхгүй. Тиймээс дотор нь орж үзье гэж бодоод хэд хэдэн кинонд дээр ажилласан. Жишээлбэл, “Хайртай бол хартай, Сайн муу хэрцгий гэх мэт кинонд тоглосон.Ж.Сэнгэдорж гэдэг сайхан найруулагч найзтай болсон.

Одоо өөрөө киногоо хийдээ долоо хэмжиж байгаад л огтолно доо. Үүнээс гадна шоронд суусан хэргийг сөхөж харж байсан. Яах вэ тухайн үеийн хууль зүйн дэд сайд байсан нэг ах хүү тусалсан юм л даа. Энэ талаар одоо хүмүүст яривал инээд хүрнэ. Аав минь 14 жил шоронд суусан хүн. Үүнийг сөхөж ярилаа гээд гоё эсвэл муухай биш шүү дээ. Харин киногоороо харуулахыг зорино. Би Аварга Э.Оюунболдод их харамсдаг. Яг манай аавтай адилхан байдал орчихсон. Шилтэй юмтайгаа битгий найзлаасай, ахтайгаа ирж уулзаасай гэж боддог. Хайран залуу найман жил барилдахгүй болчихсон. Харин зарим нэг допингтой бөхчүүд уйлж, унжсаар байгаад барилдаад эхэлсэн байна лээ.Энэ хүрээд миний яриа өндөрлөсөн юм. Ааг, омог, эр бяраа халхын хавтгайд дуурсгасан Хадбаатар аваргын тухай мэдэхгүй хүн ховор билээ. Түүний алдаатай оноотой амьдралыг түүхийн шаргал хуудас бидэнд хэлж өгдөг. Тиймээс энэ тухай түүний хүү Даваажавтай хөөрөлдөж уншигч та бүхэнд хүргэлээ. Мөн бидний эхлүүлсэн шатар Даваажавын хожлоор өндөрлөсөн юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!