зөвлөгөө

Ээжээсээ бэлэг авахаар дугаарлаж буй М.Баярмагнайн өнөр бүл гэнэ.. Тэдэнд Аз жаргал хүсээрэй..

Жүжигчин М.Баярмагнай Баянхонгор аймгийн уугуул, эхээс зургуулаа, айлын том хүү. Тэрбээр өнгөрсөн жилийн сар шинээр цар тахлын улмаас ээждээ очиж чадсангүй хэмээн нулимс унаган ярьж суусан. Харин энэ жил тэрбээр ээжийгээ нийслэлд авч ирж шинэлсэн билээ. Жүжигчин залуу энэ тухайгаа “Ээж маань анх удаа Улаанбаатар хотод шинэллээ. Үр хүүхэд, ач зээ, хүргэн бэрүүд бүгд л ээжээс бэлэгээ авах гээд оочирлоостой.

Бидний золголт гэр бүлийн хүрээнд сайхан болж өндөрлөлөө. Хайртай ээждээ урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе.” хэмээн өнөр бүлийнхээ зургийг нийтэлжээ. Ээжээсээ бэлэг авахаар дугаарлаж буй жүжигчин залуугийн халуун ам бүлийн зураг сошиэл орчинд олны анхаарлыг татаад байна.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!