зөвлөгөө

Золгүй Ocлoop Хайртай Дөрвөн Хүнээ Aлдcaн Ээж Алдарт Эхийн Одонгоо Нyлимcтaй Гардаж Авав

Сүүлийн хэдэн өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн одонг гардуулж байгаа билээ.
Олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа ээжүүдийг алдаршуулж энгэрт нь Эхийн алдар одонг нэр төртэйгээр зүүж өгч, ээжүүд одонгоо гардаж авсан зургаа цахим орчинд хийх нь олон харагдсан. Тэдний дунд хэдий одон гардан авч баярлаж байгаа ч гyнигтай нyлимcтай ээжүүд цөөнгүй харагдав. Тодруулбал, өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Хатгалд далайн ослоор хайртай дөрвөн хүнээ алдсан ээж нулимстай одонгоо гардаж авч байгаа зураг олныг мэгшүүлж байна.

Тэрбээр дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн ч золгүй о.с.л.о.о.р охиноо, хайртай ээжийгээ, ханиа нэг өдөр үүрд алдаж байжээ. Энэ талаар эгч нь “Дүү минь Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаав. Дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн ч 2 дах охиноо, хайрт нөхрөө, ээжийгээ 1 өдөр харамсалтайгаар алдаж, маш их сэтгэлийн тэнхээгээр энэ амьдралыг туулж яваа нэг мундаг эмэгтэй. Энэ өдөр хайртай хүмүүс нь байсан бол” гэж бичжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!