ТУУЛ ГОЛД ТАВЬСАН МИНЖЭЭР БООДОГ ХИЙЖ ИДЖЭЭ. ЭНЭ АРАЙ ХЭТЭРНЭЭ

ЭЕРЭГ МЭДЭЭ: ТУУЛ ГОЛЫН ЭХЭНД МИНЖ НУТАГШУУЛЛАА
Thank you for reading this post, don't forget to subscribe!Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх, экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евразийн минжийг авчран өсгөж билээ.
Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2020 он хүртэл нийт 57 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа билээ. Энэ жил нас биед хүрсэн 3 бүлийн 6 бодгаль минжийг Туул голд тавилаа. Цаашид Туул голын эхэнд 100-150 бүл байгалийн популяц үүсгэх зорилго тавин ажиллаж байна.
Энэхүү үйл явдлыг Монголчууд ч үнэхээр их сайшааж хүлээн авч байгаа. Зарим нь хэт их өхөөрдсөндөө боодог хийгээд идчихмээр юм ч гэж хэлж байна. Тийм ээ энэ бол үнэхээр зөв алхам болсон. Ингээд минжний тухай сонирхолтой мэдээллийг хүргэе. Нэг минжний гэр бүл өвлийн бэлтгэлээ хийхдээ ойролцоогоор 70 куб метр хэмжээний навч, холтос цуглуулдаг байна. Тэр бол гол мөрний цэвэлэгч юм. Минжнүүд хүн шиг хэрэгцээтэй гэсэн бүх зүйлийг амьдралынхаа явцад сурч мэддэггүй. Тэд төрөхдөө л яаж хаалт хийх, хаана оромжоо барих талаар мэддэг байна.
Харин минжнүүд хэзээ ч загасаар хооллодоггүй.
Чих болон хамрынхаа нүхийг таглаж, амаа хаасан тохиолдолд минжнүүд ойролцоогоор 10 метрийн гүн усанд 10-15 минут хүртэл байж чадах бөгөөд ингэхдээ 700 метрийн зайг туулсан байдаг байна.Минжнүүд эцэг эхтэйгээ 2 жил орчим л хамт амьдардаг. Минжний гэр бүлд эцэг эх, өнгөрсөн жилийн болон энэ жилийн үр төл багтдаг байна. Ийм гэр бүл 2.9 кв.м талбайг эзэлэн амьдардаг.