зөвлөгөө

Х.Мөнгөнцэцэг: “Намайг ховордсон Монголжин төрхтэй гэдэг”

Цагийн сайханд зохиолын дууны гүнж явсан Х.Мөнгөнцэцэг өдгөө гурван хүүхдийн ээж болоод намба суужээ. Өдгөө 31 настай тэрээр жил дараалж гурван хүүхэд төрүүлсэн гэхээргүй зүс царай, бие хаагаа торддог нэгэн.

Сайн муугаараа хэлүүлж, бусдад чичлvvлcэн ч зохиосон амьдралдаа үнэнч яваа тэрээр гадаад төрхөндөө өөрчлөлт хийж, шинэ стиль имидж бүрдүүлжээ. Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Намайг хөөрхөн, царайлаг гэхээсээ илүү монголжин төрхтэй гэж олон хүн хэлдэг.

Бараг хүн болгон хэлдэг юм. Нүүр буддаг эгч маань хүртэл ховордчихсон монгол төрхтэй гэдэг. Надад сайхан санагддаг.

Тайзан дээр монгол үндэсний хувцсаа өмсөхөд энэ төрх маань давуу тал болдог бол өдөр тутмын амьдрал дээр хүн бүхэн монголжин төрхтэй гэж магтаалын аястай үг хэлэх нь мэдээж сайхан байдаг. Сайхан үг хүнд их сайхан энерги, эрч хүч өгч байдаг шүү дээ” хэмээн ярьжээ.

ОТГОН ГҮНЖ ГЭХ ТОДОТГОЛ ОЛНЫ ӨМНӨ ҮРГЭЛЖ ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БАЙХ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ОНОГДУУЛСАН-

Цэл залуухан, үзэсгэлэн гоо энэ дуучин бүсгүйд нэг гайхалтай чанар байдаг нь дэндүү өөрийнхөөрөө, элдэв ааш маяггүй.Бүгд л нийгмийн дунд амиа тээж явахын тул ямар нэг баг өмсөх ёстой болчихсон гэх амьдрал дунд тэр өөрийнхөөрөө, дур зоргоороо зорчиж явна.

Магад залуу насны гялбаа биз.Эсвэл юугаар ч дутагдаагүй өссөн буюу гэр бүлээсээ авсан чанар ч байж болох.Нүүрэндээ makeup хийхгүй алхаж явсан ч өгөгдсөн гоо үзэмж нь хүртэл өөлөх юмгүй.Ийм тохиолдолд дур зоргоороо, өөрийнхөөрөө амьдрахгүй гээд ч яах.Айхтар том, хэн хүнд заяадаггүй эрх чөлөө, том хувь заяа билээ.

Оны сүүлээр ТВ25 телевизийн “Дуэт Дуэль” нэвтрүүлгт /дашрамд зүгээр нэг шоу энтертайнмент хөтөлбөр нь хүртэл цаанаа агууламжтай, нийгмийн хариуцлага нэвт үнэртсэн, иргэнлэг байдаг ТВ25 телевийн хамт олонд жирийн үзэгчийн хувиар талархаж явдгаа хэлмээр санагдав/, жүжигчин Г.Эзэнмөнхтэй хамтран “Эзэмдэгч” нэрээр оролцож, тэргүүн байрын эзэн болсон дуучин Х.Мөнгөнцэцэг “Чин үнэнч” дуугаар анх олны танил болж байв.

Оюутан ахуйгаасаа уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн дуучин хамгийн сүүлд “Улаан пальто” киноны дуу, УГЗ Б.Бямбабаярын аялгуугаар бүтсэн “Бүүвэй аялгуу”-г дуулсан. Сургуулиа төгсөөд удаагүй дууны урлагт бүхнээ зориулсан он жилүүд нь түүнд нийтийн дууны отгон гүнж хэмээх алдрыг өгчээ.Энэ нь зүгээр нэг зүс царайнд бус түүний мөн чанар, түүнээс үүдэлтэй авьяас, хүн чанарт нь өгсөн үнэлгээ гэж надад санагдаHa.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!